УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
2015.01.15
Х.Болорчулуун: Жагсаалтаар сонгогдсон гишүүний төсвийг танах хэрэгтэй
УИХ-ын төсвийг хэмнэх талаар зарим гишүүний байр суурийг сонирхлоо. Та өөрийн зардлыг бууруулж, төсөв хэмнэхэд хувь нэмэр оруулах уу?
УИХ-ын гишүүний туслахыг цөөлөх, тойрогт ажиллах мөнгөнөөс тодорхой хэмжээгээр хасаж, төсөв хэмнэвэл би дуртай зөвшөөрнө. Гэхдээ УИХ-ын гишүүдэд тойрогт ажиллах мөнгө огт олгохгүй бол буруудна.
Компанийн захирлыг царайчилдаг буруу жишиг тогтож мэднэ. Харин жагсаалтаар сонгогдсон гишүүд тойргоос сонгогдсон гишүүдтэй адил хэмжээний мөнгө төсвөөс авдаг. Тэдэнд мөнгө олгох хэрэггүй. Ингэвэл 2.5 тэрбум төгрөг хэмнэнэ.