Ж.Эрдэнэбат: Их хурал илүү зардал гаргадгаа зогсоосон
Сангийн сайд Ж.Эрдэнэбат
2015.01.15

Ж.Эрдэнэбат: Их хурал илүү зардал гаргадгаа зогсоосон

Сангийн сайд Ж.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Засгийн газар төсвийн хэмнэлт нэлээд хийх нь. Харин УИХ-ын зардлыг яагаад бууруулсангүй вэ?

Их хурлын зардлыг өмнөх оны түвшнөөс нь бууруулаагүй, мөн өсгөөгүй.

-Сангийн яамнаас гаргасан баримт бичгээс харахад УИХ-ын зардал жил бүр өссөн дүнтэй байна лээ.

Их хурал янз бүрийн илүү зардал гаргадгаа зогсоосон. Жишээ нь, орон нутгаас сонгогдсон гишүүнд өмнө нь байр байшингийнхаа нөхц өлийг сайжруул гэж төсвөөс мөнгө олгодог байсан.

Одоо ийм зүйл байхгүй. Ер нь төсөв 2011 оны түвшн өөс ихээхэн нэмэгдсэн. Энэ нь цалин, халамжийн зардал нэмэгдсэн, УИХ шийдвэр гаргаж, шинэ байгууллага бий болгосонтой холбоотой. Ингэж төсвийн зардал өссөн.

-УИХ-ын нэг гишүүн хэдэн төгрөгийн зардал гаргаж, түүнийг төсөвт тусгадаг вэ?

Их хурлын гишүүдэд нэлээд ачаалал ирдэг. “Нөхөр минь чамайг би сонгосон. Тиймээс ийм үйл ажиллагаа явуулахад чи тусал” гэх юм уу, ахмадын, залуучуудын, спортын холбооноос дэмжлэг хүсэх тохиолдол бий. Тойргоос сонгогдсон гишүүн сонгогчдынхоо хүсэлтийг улсын төсөвт суулгаад шийдвэрл үүлэх боломжгүй.

Иймэрх үү хүсэлтэд зарцуулахаар гишүүн бүрт 90 сая төгрөг төсөвлөдөг нь нууц биш. Би л гэхэд өнгөрсөн онд 90 сая төгрөгөөрөө Сэлэнгэ аймгийн ахмадууд, залуучуудын холбооны нийгэмд хандсан үйл ажиллагааг санхүүжүүлсэн. Манай Сэлэнгийн ахмадууд их идэвхтэй. Бүтэн хоёр цагийн тоглолт тавих урлагийн багтай.

Тэд аймгийнхаа сумдаар явж тоглолт хийх мөнгө гуйна, залуучуудын холбоо нь номтой нөхөрлөх аян өрнүүлэх санхүүжилт хүссэн. Ийм хүсэлт бусад гишүүнд ч байнга ирдэг байх. 90 сая төгрөгийг гишүүд өөрсд өө халааслачихдаггүй, нийгэмд хандсан зүйлд зарцуулдгийг ойлгох хэрэгтэй.

-Иргэд УИХ-ын гишүүнийг одонтой эхтэй харьцуулж ярьж байна. Бага хүүхэд нь насанд  хүрэхээр эх хүний гавьяа дуусаж байгаа юм уу. Хувийн бизнестэй, баян гишүүн цалин, тойрогтоо зарцуулах мөнгөнөөс татгалзаад эхчүүдийн одонгийн мөнгийг олгож болохгүй юм уу гэх мэтээр ярьцгааж байна.
Иймэрх үү хүсэлтэд зарцуулахаар гишүүн бүрт 90 сая төгрөг төсөвлөдөг нь нууц биш.

Би “одон”-гийн хүүхэд. Манай ээж “Эхийн алдар” одонгийн мөнгөнөөс хасагдахаар болчихоод явж л байна. Отгон хүүхэд нь 18 нас хүрсэн тохиолдолд бүх хүүхэд нь нийгмийн хариуцлага хүлээх бололцоотой гэсэн үндэслэлээр Засгийн газар тэтгэмж олгохгүй байхаар шийдвэрлэсэн.

Энэ бол хүүхэд төрүүлсэнд нь зориулан олгож буй мөнгө. Үүнийг хүүхэд өсгөхөд нь зориулбал зөв бодлого болно гэж УИХ-ын олон гишүүн үздэг л дээ. Нийгмийн даатгалын тухай хуулийг ингэж өөрчл өхөөр төсөл өргөн барьсан.

Залруулах үйл ажиллагааг нь УИХ хийдэг. Бид нөөц бололцоогоо дайчилж, мөнгөний эх үүсвэр олъё, түүгээр одонтой эх бүрт тэтгэмж өгье, нийгмийн бухимдлыг намжаая гэсэн бодолтой ажиллаж байна.

-УИХ-ын төсвийн зардлыг танах алхам огт хийгээгүй юм уу?

Ер нь зардлыг нь бууруулаагүй байгууллага, төсвийн заалт бараг үлдээгүй. Манай улсын төсвийн бүтэц их хүнд. Төсвийн нийт зардлын 60 хувийг цалин, тэтгэвэр, халамжид, 12-ыг өрийн үйлчилгээнд зарцуулдаг. Мөн 10 хувь нь хөрөнгийн, үлдсэн 17 нь урсгал зардал байдаг. 2015 оны төсвийг 905 тэрбум төгрөгөөр бууруулж тодотгож байгаа.

Бүх байгууллагын урсгал зардлыг танаж байж ийм хэмжээний хэмнэлт хийсэн. Урсгал зардлын дийлэнхийг цахилгаан, дулаан, тээвэр, хоол, эмний санхүүжилт эзэлдэг. Тээвэр, шатахууны зардлыг 25 хувиар хасах жишээтэй. Төрийн албан хаагч төрс өн нутагтаа очиход жилд нэг удаа зардлыг нь даадаг байсан. Үүнийг болиулсан. Зарим байгууллагын гадаад томилолтыг ч зарцаалаа.

Зөвхөн Засгийн газрын бүтэцтэй холбоотойгоор 125 байгууллагын зардлаас ямар нэг байдлаар хэмнэлт гаргасан. Өмнөх жилүүдэд төсвийн орлого 1.1-1.2 их наяд төгрөгөөр тасарсан харагддаг. Уг нь төсвийг их наяд гаруй төгрөгөөр танах шаардлагатай байсан. Бид 900 тэрбум төгрөгөөс цааш танаж чадаагүй. Танах зардал бараг үлдээгүй юм.