2015.01.14

А.Бакей: Төсвийн орлого төвлөрүүлэх менежмент сул байна

Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн А.Бакейгийн хэлсэн үгийг хүргэж байна.

А.Бакей. Энэ төсвийн тодотголд анхаарах зүйл байна. Орлого төлөвлөлт, нөөцийг бүрэн тооцож чадсан уу. Жишээ нь нүүрс, зэсийн экспортыг буруулсан байна. Мөн ихэнх татвараас орох орлогыг буруулж тооцсон. Татвар ноогдуулж чадахгүй, ноогдуулсан татвараа бүрэн цуглуулж чадахгүй байна гэдэг цэвэр менежментийн асуудал шүү дээ. Төсвийн орлого төвлөрүүлэх менежмент сул байна. Хэлэлцүүлгийн явцад үүнийг анхаарах хэрэгтэй. Өрийн болон зээлийн бодлого зохистой биш байна. Үүний нэг тод жишээ нь Чингис бондоос олгосон зээлийн эргэн төлөгдөх харьцаа алдагдсан байна.