2015.01.14

Ж.Эрдэнэбат: Эдийн засгийн савалгаа ард түмний нуруун дээр шууд буудаг

Сангийн сайд Ж.Эрдэнэбаттай ярилцлаа.

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд үг хэлэхдээ тааз цоорхой, босго нь сэтэрсэн эдийн засаг гэдэг зүйлийг хэлсэн. Үүнийг хэрхэн хүлээж авсан бэ ?

Мэдээж эдийн засаг маань хүндхэн байгаа нь нэг талдаа үнэн. Эдийн засаг хүндэрсэн шалтгаан гэвэл янз бүрийн зүйл байна. Манай улсын эдийн засаг өөрөө жижигхэн учраас  21.6 их наяд төгрөгийн ДНБ үйлдвэрлэдэг. Үүнээс болж эдийн засагт нь жаахан хөдөлгөөн гарахад савалгаа бий болчихдог.

Энэ том савалгаа шууд ард түмний нуруун дээр ирдэг. Нөгөө талдаа  жижиг учраас унах нь ч амархан, босох нь ч амархан байдаг. Хэрвээ засаг нь эдийн зөв залуурдаад явчихвал манай эдийн засаг босоход амархан. Өмнө нь дэлхийд байхгүй эдийн засгийн өсөлтийг үзүүлсэн гэж шуугиж байсан бол өнөөдөр түүнээсээ хэд дахин доошоо орчихсон байна.

Ер нь гадны шууд хөрөнгө оруулалтын хэмжээ өнөөдрийн байдлаар 7.6 дахин буурсан. Өнгөрсөн жилийн шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 600 сая ам.доллар болсон. Гэтэл энэ дүн дэлхийн томоохон компанийн долоо хоногт олдог орлого.

Гэтэл Монголын эдийн засаг уг дүн гадны хөрөнгө оруулалтаар орж ирдэг. Энэ маань өөрөө эдийн засгаа тодорхой хэмжээнд уналтын байдалд оруулчихаад байгаа юм. Бас яагаад гадны хөрөнгө оруулалт буурсан гэдэгт дүгнэлт хийх хэрэгтэй.

МАН-ын нам Шийдлийн засгийн газарт орохдоо өрийн таазыг нэмэхгүй гэсэн. Гэтэл одоо нэмнэ, нэмэхгүй гэх хэлбэлзэлтэй байгаад байна. Яагаад ингээд байна вэ ?

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү