Хөдөө орон нутгийн сурагчид цагаан сараар амрахгүй
Сурагчдын амралтын хуваарийн хавсралт
2015.01.07

Хөдөө орон нутгийн сурагчид цагаан сараар амрахгүй

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хөдөө орон нутгийн сурагчдын амралтын хуваарийг шинэчлэн баталжээ. 

Энэ сарын 5-нд буюу даваа гарагт гаргасан тушаалаар хөдөө орон нутгийн сурагчид цагаан сараар амрахгүй юм байна. 

Тэдний хаврын амралт мал төллөх үеэр байх бөгөөд сурагчид хөдөө гэртээ очиж мал төллөхөд туслах ёстой гэсэн эцэг эхчүүдийн хүсэлтийг хүлээн авч ийм шийдвэр гаргажээ. Сурагчдын амралтын хуваарийг доорх хавсралтаас харна уу.