Хүний эрхийг нэгж хичээлд нэгтгэж заах нээлттэй хичээлийн уралдаанд оролцохыг урьж байна
Жич: Эхний байрт шалгарсан хичээлийг ТВ-ийн хичээл болгон ТВ-ээр нэвтрүүлнэ.
2014.11.26

Хүний эрхийг нэгж хичээлд нэгтгэж заах нээлттэй хичээлийн уралдаанд оролцохыг урьж байна

Хүний Эрхэд Ээлтэй Суруулийнханд: Хүний эрхийг нэгж хичээлд нэгтгэж заах нээлттэй хичээлийн уралдаанд оролцохыг урьж байна.

Санаачлагч: Монголын Эмнести Интернэшнл
Дэмжигч: Нийслэлийн Боловсролын Газар

ХҮНИЙ ЭРХИЙГ НЭГЖ ХИЧЭЭЛД НЭГТГЭЖ ЗААХ НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Хамрах хүрээ: Хүний эрхэд ээлтэй сургуулийн багш нар, Хүний эрхийг сургалтын хөтөлбөрт нэгтгэх нь сургалтанд оролцсон багш нар 

Зорилго: Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан НҮБ-ын Хүний эрхийн Боловсролын Дэлхийн хөтөлбөрийн “Ерөнхий боловсролын тогтолцоонд хүний эрхийг нэвтрүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЕБС-ийн нэгж хичээлээр хүний эрхийн үзэл санааг нэгтгэсэн шилдэг хичээлийн хөтөлбөр боловсруулж, уг хөтөлбөрөөр нээлттэй хичээл заах 

Гарах үр дүн: Суралцахуйн бодит үр дүнг сайжруулах, багшийн ур чадварыг хөгжүүлэх, багшлахуйн арга туршлагыг нээлттэй солилцох, “САЙН ХӨТӨЛБӨРИЙН САН”-г баяжуулах, хүний эрхэд ээлтэй сургуулийг дэмжих

Уралдаанд оролцогчдыг бүртгэх хугацаа:
2014.11.24 -12.10 хүртэл 324705, 319901 утас болон aimncc@magicnet.mn бүртгэнэ.

Хаана: 2014.12.15-ны өдөр Улаанбаатар хотод нээлттэй хичээлийг зохион байгуулна.

Нээлттэй хичээлд тавигдах шаардлага

  • Хүний эрхийн үзэл санааг ЕБС-ийн аль нэг хичээлээр тусгасан байх
  • Багшид болон сурагчид зориулсан ажлын заавар, ашиглах материал болон нэмэлт мэдээллийг тусгасан хичээлийн хөтөлбөртэй байх
  • Өөрийн ажлын хаяг, холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаягийг хавсаргасан байх
Уралдааны шагнал урамшуулал

1-р байр Өргөмжлөл, Нетбүүк, 
2-р байр Өргөмжлөл, Дижитал зургийн аппарат, 
3-р байр Өргөмжлөл, Принтер 

Жич: Эхний байрт шалгарсан хичээлийг ТВ-ийн хичээл болгон ТВ-ээр нэвтрүүлнэ.