Бага ангийн сурагчид 45  хоног амарна
Бага ангийхныг II улиралд 6 долоо хоног хичээллүүлж, 5 долоо хоног амрахаар хичээлийн жилийн бүтцийг баталжээ.
2014.12.04

Бага ангийн сурагчид 45 хоног амарна

Өвлийн улиралд ханиад томуу ихээр тархаж, бага насны хүүхдүүд өвчилж, хичээл завсардхад хүрдэг.

Тиймээс 2012 онд БШУ-ны сайд Л.Гантөмөрийн тушаал гарч бага ангийн сурагчдын өвлийн амралтыг сунгасан билээ.Энэ жилийн хувьд, ерөнхий боловсролын  сургуулийн бага ангийн сурагчдын II улирлын амралт энэ сарын 20-оос эхэлнэ.

Бага ангийхныг II улиралд 6 долоо хоног хичээллүүлж, 5 долоо хоног амрахаар хичээлийн жилийн бүтцийг баталжээ. Харин  дунд, ахлах ангийн сурагчид энэ сарын 26-наас амрах  юм байна.

Харин хөдөө орон  нутгийн сурагчид мал төллөх  үеэр буюу III улирлаар хотын сурагчдаас  нэг долоо хоног илүү амардаг тул энэ улиралд дунд ангийнхан 2 долоо хоног, ахлах ангийнхан нэг долоо хоног амаpна.