2015.01.06

Д.Батцогт: Хүн зөв амьдрах нь чухал

“100 асуулт 100 хариулт нэвтрүүлэгт” УИХ-ын гишүүн Д.Батцогт оролцлоо.

-Таны хэлэх дуртай үг юу вэ ?

Зөв л явах ёстой гэж боддог. Эцэг эх маань ингэж сургасан. Ер нь аливаа зүйлийн эв эеийг олохыг хичээдэг. Нийгэмтэйгээ хөл нийлүүлж алхах юмсан гэж үргэлж боддог.

-Таны сонирхол юу вэ ?

Байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах дуртай. Жирийн малчин иргэд, найз нөхөдтэйгөө байгалийн сайханд амрах бол үндсэн хобби. Миний хувьд 2003 оноос эхлэн ууланд авирч ихэнх ноён оргилуудад гарсан. Би өөрөө уул устай газар өсч төрсөн учраас ууланд их дуртай.

-Та хамгийн анх уулзсан хүнийхээ юу руу нь хардаг вэ ?

Би нүд рүү нь хардаг. Ер нь хүний нүд бол олон зүйлийг хэлдэг. Хулгайч уу, худалч уу эсвэл зөөлөн хүн үү, тусч хүн үү зэрэг бүх зүйл нь нүдэнд харагддаг.

-Та өөрийгөө бусдыг юугаараа татдаг гэж боддог вэ ?

Би өөрийгөө хүмүүсээр хүрээлүүлж чаддаг хүн гэж боддог. Яг юу гэдгийг нь сайн мэдэхгүй ч надтай найзалсан хүн харамсдаггүй.