А.Бакей: Яваандаа өвлийн өвгөн болох байлгүй
УИХ-ын гишүүн А.Бакей
2014.12.30

А.Бакей: Яваандаа өвлийн өвгөн болох байлгүй

Он солигдох мөч ойртсоор. УИХ-ын зарим гишүүний шинэ жилийн мардагдашгүй хөгжилтэй сайхан дурсамжийг нь хуваалцлаа.

УИХ-ын гишүүн А.Бакей “ Тавдугаар ангид байхдаа онц сурлагатны хувиар өвлийн өвгөнөөс анх удаа бэлэг авч байсан нь санаанаас гардаггүй юм.

-Казах түмний хувьд шинэ жилийн баярт хэр ач холбогдол өгдөг юм бол?

-Бидний хувьд Цагаан сар, Наурыз гээд жилд бараг гурван удаа шинэ жилийн баяр тэмдэглэдэг гэж хэлж болох юм. Ер нь монголчууд бид шинэ жилийн баярыг өмнөх тогтолцооны үеэс байгууллагаараа тэмдэглээд сурчихаж. Тэр нь одоо ч өөрчлөгдөхгүй байна. Уг нь ихэнх улс орон энэ баярыг гэр бүл, найз нөхдийнхөө хүрээнд тэмдэглэдэг шүү дээ. Түүнээс биш Орос, манайх хоёр шиг байгууллагаараа тэмдэглэдэг орон үгүй юм билээ. Гэхдээ бид үүндээ дасчихаж. Жилд ганц удаа хамт олноороо баярлаж, бүжиглэх нь буруу биш л дээ. Гэхдээ нүсэр зардал гаргалгүй тэмдэглэж хэвших нь зүйтэй гэж бодож байна.

-Та өвлийн өвгөн болж байсан уу ?

Үгүй гэхдээ яваандаа болох байлгүй.