2014.12.19
О.Баасанхүү: Хуулийг батлахдаа хэрэгжих нөхцөлийг нь бүрдүүлэх хэрэгтэй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ.
Хуулийн төсөлд тамхи худалдаалах цэг сургууль, цэцэрлэгээс 500 метрийн зайд байх заалтыг “250 метрийн зайд” байхаар өөрчилж оруулж ирсэн юм. Хууль санаачлагч УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Хуулийг батлахдаа хэрэгжих нөхцөлийг нь бүрдүүлэх хэрэгтэй. Тамхины борлуулалт улам ихэссэн. Татвар төлөгч нь багассан. Яагаад гэвэл далд бизнес болсон хэмээж байлаа.