Г.Шийлэгдамба: Эрүүл мэндийн даатгалыг илүү үр дүнтэй болгоно
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба ажлаа хүлээж аваад удаагүй ч салбарынхаа ажилд идэвхийлэн ороод байна.
Тэрээр ажлынхаа эхний өдөр салбар яамныхаа нийт ажилтан, албан хаагчидтай уулзаж, ярилцсан юм. “Шийдлийн Засгийн газар” өмнөх Засгийн газрын шинэчлэлийн бодлогын ололттой, амжилттай ажлуудыг цааш үргэлжлүүлэхийн зэрэгцээ эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг богино хугацаанд түргэн, шуурхай шиидвэрлэж ажиллана гэдгээ энэ үеэр онцолсон юм.
Мөн тэрээр, “Манай яаманд биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлогыг цааш үргэлжлүүлэн авч явах чиг үүрэг нэмэгдэж байгаатай холбоотойгоор тодорхой хэмжээний бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэх учраас зөв менежменттэй, нэгдмэл багийг бүрдүүлнэ.
Хэдийгээр би энэ салбарт ажиллаж байгаагүй ч та бүгд мэргэжлийн хүмүүс учир хамтдаа нэг баг болж, эрүүл мэндийн салбарын хөгжлийн төлөө ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв. Мөн энэ уулзалтаар ЭМСЯ-ны харьяа эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудтай энэ салбарт тулгамдаад байгаа зарим асуудлын талаар мэдээлэл авч, санал солилцсон юм.
Харин дараагийн өдөр нь Эх, хүүхдийн төвийн үйл ажиллагаатай танилцсан. Тус үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон Эрүүл мэндийн яамны холбогдох албаны хүмүүс, ЭХЭМҮТ-ийн удирдлага, хамт олон оролцож, эмнэлгийнхээ бүтэц, үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулсан. Энэ үеэр Эрүүл мэнд, спортын сайд Г-Шийлэгдамбаас дараах зүйлийг тодруулсан юм.
Эмнэлгийн санхүүжилт эмч нарын цалинг нэмнэ
- ЭХЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцаж байна. Эмнэлгийн ачаалал ч их байна. Салбар яамнызүгээс цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна
- Өнөөдөр ЭХЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцаж байгаа нь танин мэдэхүйн чанартай асуудал биш юм. Хамгийн гол нь өдөр тутмын үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудал. Энэ төвтэй холбоотой ямар тулгамдсан асуудал байна гэдгийг Эрүүл мэндийн яамнаас гаргуулж авсан. Надад тодорхой асуудлууд нь байна. Т иймээс цаашид хэрхэн шийдэх талаар УИХ-д тавина. Төсвийн тодотголыг УИХ-аар эд хэлэлцэж байна.
Ирэх долоо хоногоос 2015 оны төсвийн тодотгол орно. Мэдээж эрүүл мэндийн салбарт гол асуудал бол санхүүжилт байдаг. Санхүүжилтийн асуудал дотор эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудал, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог илүү үр дүнтэй болгох тухай зэрэг олон асуудлуудыг шийдэх ёстой. Энэ бүгдэд УИХ нэлээд санаачлага гаргаж ажиллах бөгөөд эрүүл мэндийн салбарт үүссэн олон асуудлыг шийднэ гэж хувьдаа найдаж байна.
- Засгийн газрын анхны хуралдаанаар хүүхдийн эмнэлгийн асуудлыгшийдүүллээ. Цаашид төрөх эмнэлгүүдийн ачааллыг бууруулах зорилгоор барилгын асуудлыг хэрхэн шийдэх вэ?
- Эрүүл мэндийн салбарт санхүүжилтээс болж гацаж байгаа тодорхой обьектууд байгаа. Энэ бүхнийг аль болох товлогдсон хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө ажиллана. Хамгийн гол нь хүүхдийн э.мнэлгийн асуудалтай холбоотой зөвхөн шинээр барилга байгууламжтай болохоос гадна байгаа нөөц бололцоогоо ашиглаж төрийн өмчийн зарим байгууламжийн зориулалтыг өөрчлөх замаар үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэж ажиллана гэв