Яамны байранд эмнэлэг байгуулахыг эсэргүүцэв
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаарддага хүргүүлжээ.
Засгийн газрын хуралдаанаас татан буугдсан ССАЖЯ-ны байранд 150 ортой хүүхдийн эмнэлэг байгуулахаар шийдсэнийг эрхэм гишүүн дэмжихгүй байгаа аж. Тэрбээр уг байрыг “Эмнэлгийн үйлчилгээ явуулахад тохиромжгүй” гэж үзжээ.
Улмаар шаардлагадаа “Засгийн газрын X байр эмнэлгийн зориулалттай барилга биш, баригдаад олон жил болсон. Эмнэлгийн үйлчилгээ явуулахад тохиромжгүй. Тиймээс Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн суурин дээр барьж буй шинэ байрыг зориулалтынх нь дагуу ашиглаж, хүүхдийн шинэ эмнэлэг болгож, 2015 оны хоёрдугаар улиралд багтаан үйл ажиллагааг нь эхлүүлэх хэрэгтэй. Энэ асуудалд анхаарлаа хандуулахыг шаардаж байна" гэжээ.
undefined