УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2014.12.03

С.Одонтуяа: Богино хугацаанд нөөц бололцоогоо дайчлаад хүүхдийн эмнэлэг нээнэ

Нийслэлийн Баянгол дүүрэг 220 мянган хүн амтай.

Гэвч энэ дүүрэгт улсын хэмжээний хүүхдийн эмнэлэг нэг л байдаг аж. Тиймээс УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Эрдэнэ нар Эрүүл мэндийн нэгдлийн долдугаар төвийг засаж хүүхдийн эмнэлэг болгохоор судалж эхэлжээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “2015 оны төсөвт хүүхдийн 100 ортой эмнэлэг нээнэ гэж төсөл батлуулсан. Гэхдээ тэр хүртэл цаг хугацаа их алдана. Тиймээс маш богино хугацаанд нөөц бололцоогоо дайчлаад хандив зээл зэрэг бүх аргаар хүүхдийн эмнэлэг нээе гэж хэлэлцэж байна” гэлээ.

Уг төвийг хүүхдийн эмнэлэг болгоход 400 орчим сая төгрөг шаардлагатай аж.

                            Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү