Эрүүл мэндийн сайд Н.Удвал
2014.09.26

Н.Удвал: Хөрөнгө оруулалтын мөнгө их гацаатай байгаа

Түлэнхийн төв шинэ барилгатай болно гэж яриад хоёр жилийн нүүрийг үзэж байна.

Эмнэлэг баригдахгүй байгаа шалтгааныг улс мөнгөгүй  байгаатай холбон тайлбарлаж байна.

Түлэнхийн төвд ойролцоогоор сард 1200 хүн ханддагаас 50 орчим хувь 0-4 насны хүүхдүүд байдаг байна. Гэтэл гэмтэл согог судлалын үндэсний төвийн түлэнхийн тасаг нь Мөнгөн гүүр эмнэлгийн барилгыг сардаа 30 сая төгрөг, жилийн 360 сая төгрөгөөр түрээслэж хэдэн жилийн нүүрийг үзсэн.

Харин саяхнаас Мөнгөн гүүр эмнэлэг үргэлжлүүлэн түрээслэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн учир дахин нүүхээр бэлтгэж байна.

Шинэ эмнэлэг барихад 21 тэрбум төгрөг хэрэгтэй болсон байна

Төр шинэ эмнэлэг барина гэж амлачихаад төсөв мөнгөн дээрээ гацчихсан. Түлэнхийн төвийн шинэ байрыг анх 8.1 тэрбум төгрөгийн төсөвтэйгөөр баталжээ. Харин өнөөдөр шинэ эмнэлэг барихад 21 тэрбум төгрөг хэрэгтэй болсон байна.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал “ Хамгийн гол нь энэ жил төсвийн хөрөнгө орлого 674 тэрбум төгрөг тасарч байна. Тиймээс хөрөнгө оруулалтын мөнгө их гацаатай байгаа. Хэрэв хөрөнгө оруулалт л байвал бид тендерээ зардлаад компаниа шалгаруулаад ажлаа хийгээд эхэлчихсэн байж байгаа” гэлээ.