2014.12.17

150 ортой хүүхдийн эмнэлэг байгуулна

Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг хүүхдийн эмнэлэг болгох үүрэг даалгавар өглөө. Харин энэ асуудлаар гишүүдийн байр суурийг сонссон юм.

Эрүүл мэнд, Спортын сайд Г.Шийлэгдамба “Энэ асуудлаар Ерөнхий сайдтай  уулзсан. Эрүүл мэндийн  зориулалтаар байгуулсан  барилгыг эмнэлгийн зориулалтаар нь л ашиглана. Өмнөх Засгийн газрын гаргасан шийдвэрийг өөрчлөх боломжтой. Харин ямар эмнэлэг болгох вэ гэдэг дээр тооцоо судалгаа хийж байгаа. Оффисын зориулалтаар ашиглахаар өөрчилсөн барилгыг буцаан эмнэлгийн зориулалтаар болгоход хөрөнгө мөнгө их шаардана.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Төрийн байгууллагууд энэ шинэ барилгыг булаацалдаж байгаа. Тэд 70, 80 оны барилгадаа үйл ажиллагаагаа явуулах нь зүйтэй байх гэж бодож байна. Харин сүүлийн 20 гаруй жилд Монголын төр эмнэлгийн зориулалтын ийм том цогцолборт хөрөнгө оруулаагүй байсан. Үүнийгээ  эмнэлгийн чиглэлээр нь ашиглаад явах нь зүйтэй.

УИХ-ын гишүүн Д.Батцогт “2012 оны Засгийн газар байгуулагдсанаас хойш л ийм маргаан үүссэн. Хуучин эмнэлгийн зориулалтаар ашиглахаар үнэтэй тоног төхөөрөмжөө авчирч тавьсан байсан. Гишүүдийн зүгээс эмнэлгийн зориулалтаар нь ашигла гэж их санаачлага гаргаж байгаа.

                               Дэлгэрэнгүйг бичлэгээс  үзнэ үү