Г.Баярсайхан Засгийн газарт шаардлага хүргүүллээ
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүлжээ.
Учир нь Засгийн газар энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар 150 ортой хүүхдийн эмнэлгийг татан буугдсан Соёл, спорт, аялал жуулчлалын яамны байранд /X байр/ байгуулах шийдвэр гаргасан нь эмнэлгийн үйлчилгээ явуулахад тохиромжгүй гэж үзсэн байна.
Тэрээр шаардлагадаа “Та бүхэний хүүхдийн эмнэлэг болгох боломжтой гэж үзсэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Засгийн газрын X байр нь угаас эмнэлгийн зориулалттай барилга биш бөгөөд баригдаад олон жил болж байгаа эмнэлгийн үйлчилгээ явуулахад тохиромжгүй хуучны байр юм.
Засгийн газарт шаардлага хүргүүллээ
Иймд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийн суурин дээр эмнэлгийн зориулалтаар баригдаж байгаа шинэ байрыг зориулалтынх нь дагуу ашиглаж, хүүхдийн шинэ эмнэлэг болгож, 2015 оны хоёрдугаар улиралд багтаж үйл ажиллагааг нь эхлүүлэх бэлтгэлийг хангаж, улмаар үйл ажиллагааг нь жигдрүүлж, нийгмийн тулгамдсан асуудал болсон хүүхэд, залуучуудын эрүүл мэндийн асуудалд жинхэнэ утгаар нь анхаарлаа хандуулахыг эмч мэргэжилтэй гишүүний хувьд миний бие Монгол Улсын Ерөнхий сайд танаас шаардаж байна” гэжээ.
Г.Баярсайхан гишүүн шаардлагадаа, 150 ортой хүүхдийн эмнэлэг барихаар шийдвэр гаргасан нь зөв зүйтэй алхам үнэлсэн ч зориулалтын байранд эмнэлэг ажлуулах ёстой гэж эмч мэргэжилтэй гишүүний хувьд үзжээ.