Ким Чен Ун Оросод айлчилна
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдолдуулан 2015 оны тавдугаар сард ОХУ-д айлчилж магадгүй байна. Энэ нь түүний улсынхаа удирдагчийн хувиар гадаадад хийж буй анхны айлчлал болох юм. Энэ тухай Японы «Асахи Шимбун» сонин дипломат эх сурвалжаас иш татан мэдээлллээ.
Тус сонинд бичсэнээр Ким Чен Ун Оросын Засгийн газрын урилгаар тус улсад айлчилж ялалтын баярын үйл ажиллагаанд оролцох аж.
2014 оны 11 дүгээр сард Хойд Солонгосын тусгай төлөөлөгч Цой Рен Хэ Москвад айлчилж Путинд удирдагчийнхаа захиаг дамжуулан өгч байжээ. Мөн худалдаа, Солонгосын хойг дахь аюулгүй байдлын талаар хэлэлцээр хийжээ.
Ким Чен Уны эцэг гурван удаа өөрийн хуягт галт тэрэгтэйгээ Москвад айлчилж байжээ. Харин Путин 2000 онд Пхеньянд айлчилж байсан юм.