“Ардчилсан хүчний холбоо”-г С.Эрдэнэ удирдах уу?
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
2014.11.18

“Ардчилсан хүчний холбоо”-г С.Эрдэнэ удирдах уу?

УИX-ын д арга З.Энхболд Ардчилсан намын дарга болсныхоо дараа буюу өнгөрсөн бямба гаригт “Ардчилсан хүчний холбоо”-ны ерөнхийлөгчийн албаа албан ёсоор өгч буйгаа мэдэгдсэн билээ.

Цаашид түүний энэ холбоог хэн удирдах вэ гэдэг асуулт зүй ёсоор тавигдана. Учир нь эрх баригч намын даргын байгуулсан тус холбоо орон даяар салбар хороодтой, өргөн бүрэлдэхүүнтэй юм.

Мөн З.Энхболдын Ардчилсан нам дахь “Шонхор” фракцийнхан харъяалагддаг. Одоогоор тус холбоонд УИХ- ын гишүүн С.Эрдэнэ, Д.Ганхуяг, С.Одонтуяа, Г.Баярсайхан, Ж.Батзандан нарын гишүүд харъяалагддаг юм. Тэднээс нэг нь З.Энхболдын албан тушаалыг хүлээн авч холбоог удирдана гэсэн мэдээлэл байна. Дээрх гишүүнээс С.Эрдэнэ Ардчилсан хүчний холбоог удирдах хамгийн боломжтой нь аж.