2014.06.03

Гэр хорооллын “алслагдсан” амины орон сууц ашиглалтад орлоо

Амины орон сууц ашиглалтад орлоо. Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулж, амины орон сууц барих, цаашдын үйл ажиллагааны жишиг болж байгааг хотын  дарга онцолсон юм. Иргэд өөрсдийн хүсэлтээр газар дээрээ  амины орон сууц барьж  инженерийн  шугам сүлжээг шийдвэрлэж,  тохь тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлжээ.

Гэр хороолол дунд баригдсан 12 айлын амины орон сууц нь бохир цэвэр ус дулаан гээд цаашид  инженерийн талын  асуудлыг  шийдвэрлэсэн гадаад орчны хувьд гэр хороолол гэхээргүй, цэвэр тохилог  орчныг бүрдүүлсэн нь  цаашид нийслэлийн  гэр хорооллыг дахин төлөвлөх асуудалд  жишиг болж чадсан байна.

Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийн хэлсэнчлэн гэр хорооллыг үлгэр жишээ болгож чадсан,  үзүүлье харуулъя болж байна. Бидний үзэж байгаагаар гэр хорооллын  өөрчлөлт гэдэг чинь энэ байгаа юм.  Газар  хувьчлал байна үүний тод жишээ. Иргэд дэмжлэг байхгүйгээр өөрсдөө бүгдийг бүтээсэн гэдэг чинь болж байна. Одоо бид нар дэмжлэг үзүүлээд инженерийн шугам тавиад өгнө. Монгол банкны ерөнхийлөгчтэй яриад хашааны  газар,  газар шинэчлэлийг зохион байгуулаад шинээр байшин бариулвал найман хувийн моргейж оруулна гэж ярьсан байгаа .

ТОСК-ийн захирал А.Гантулга хэсэг залуучууд сэтгэл санаа нэгдэн, гэр хорооллыг дахин төлөвлөөд амины орон сууцны асуудлыг яриад хэсэг залуучууд над дээр төсөл  боловсруулаад ирж байсан  манайх орон сууц санхүүжилтийн корпораци байсан, бид үүнийг төсөлд  дэмжлэг үзүүлсний үр дүнд жилийн өмнө, өнөөдөр үр дүнгээ үзээд байгаадаа манай хамт олон баяртай байна. Иргэдийн ярьснаар бид үр хүүхдүүдийнхээ төлөө ирээдүйнхээ төлөө,үүрэг хариуцлагыг ухамсарлаж тухайн цаг үед энэ зүйлийг хийх ёстой юм байна гэж бодсон. 12 айлын орон сууц нь алслагдсан гэр хороололд багтаж байгаа учраас

Сургууль цэцэрлэг эмнэлэг зэрэг үйлчилгээнээс хол байдаг, тиймээс цаашид нийтийн үйлчилгээг  ойртуулах,  инженерийн шугам сүлжээг шийдвэрлэх, зээл олголтыг нэмэгдүүлэх тал дээр хотын дарга онцолсон юм.