Орон сууцанд орох 74 ахмад эрхийн бичгээ авлаа
Орон сууцанд орох 74 ахмад эрхийн бичгээ авлаа.
2014.03.28

Орон сууцанд орох 74 ахмад эрхийн бичгээ авлаа

Нийслэлийн Засаг даргын санаачлагаар нийгмийн тодорхой хэсэгт дэмжлэг үзүүлэх зорилготой “Ахмадын орон сууц” хөтөлбөр хэрэгжиж байгаа.

Хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд Сүхбаатар дүүргийн 11-р хороо 7 хороолол дахь 300 айлын орон сууцанд журамд заасан шалгуур хангасан ахмадууд орж эхэлсэн. Энэхүү орон сууцны хамгийн сүүлийн ээлжинд орох 74 ахмад өнөөдөр эрхийн бичгээ гардан авлаа.

\Хөтөлбөрт төр нийгмийнхээ төлөө олон жил хөдөлмөрлөсөн ч өдгөө өөрийн гэсэн амьдрах орон гэргүй, ахмад дайчин, хэлмэгдэгсдийн ар гэр, хүнд өвчтэй хүмүүс багтсан юм. Нийт иргэдийн 58.3 % нь эмэгтэй, 41.7 % нь эрэгтэй, 20% нь хөгжлийн бэрхшээлтэй, 76 % ахмад настан, 4% нь байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртөн орон гэргүй болсон иргэд эзэлж байгаа. Хамгийн өндөр нь 104 настай юм.