Иргэдийн олонх нь орон сууцны 8 хувийн зээлийн хөтөлбөрийг сонирхлоо
Долоо хоног бүрийн лхагва гаригт Шинэчлэлийн Засгийн газрын гишүүд 11 11 төвд ажиллаж, утсаар болон цахим хаягаар хандсан иргэдийн асуултад хариулдаг.
Өнөөдөр болсон “Уулзах цаг” цахим ярилцлагад Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан оролцож иргэдийн асуултад хариулах үеэр 4200 гаруй хүн хандлаа.
Иргэдийн олонх нь орон сууцны 8 хувийн зээлийн хөтөлбөр, зээлийн урьдчилгаа төлбөр, түрээсийн орон сууцны талаар сонирхож байлаа.
Өнгөрсөн жилийн 6 дугаар сараас хэрэгжсэн орон сууцны 8 хувийн зээлийн хөтөлбөрт 31 мянган иргэн хамрагдсаны 17 мянга нь 16-20 хувийн зээлээс шилжсэн бол шинээр 15 мянган өрх орон сууцанд орж, зээлийн хөтөлбөрт хамрагджээ. “Амины орон сууцыг энэ хөтөлбөрт хамруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар ойрын хугацаанд хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ” гэж сайд хэллээ.
2012 онд 11 мянган орон сууцанд иргэд орж байсан бол өнгөрөгч 2013 онд 20300 орон сууц ашиглалтад оржээ