2013.09.23

Ц.Баярсайхан: Бид үйлдвэрлэгч байх ёстой

МҮОНТВ-ийн Нээлттэй хэлэлцүүлэг нэвтрүүлгээр “Барилгын үнийн өсөлт, барилгын салбарын өнөөдөр маргааш” сэдвээр албаны хүмүүс оролцлоо. Тус хэлэлцүүлэгт Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайханы байр суурийг танд хүргэж байна.

-Төрөөс дэмжлэг үзүүлээд байхад байрны үнэ буурахгүй, харин ч үнэ өсөөд байгаад танай яам ямар байр суурьтай байгаа вэ?

-Судалгаанаас харахад сүүлийн жилүүдэд орон сууцны үнэ тогтвортой хэмжээгээр өссөн. Засгийн газар байгуулагдсан цагаасаа барилга, орон сууцны үнийг бууруулахад анхаарсан. Зах зээлийн нийгэмд үнийг хатуу тогтоох бололцоогүй.

Гэхдээ бид үнэд нөлөөлөх хүчин зүйл байгаа эсэхийг тооцож үзсэн. Олон төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Манай барилгачид, барилгын байгууллагууд, бизнесийнхэн барилга эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах, тусгай зөвшөөрөл авахад ихээхэн цагаа зарцуулдаг.

Тухайлбал, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авахын тулд бараг 200 гаруй хоног хөөцөлдөж, 120-иод гарын үсэг давхардсан тоогоор авдаг байсан. Одоо нийслэл, аймгийн ЗДТГ дээр нэг цэгийн үйлчилгээгээр 35 хоногийн дотор барилга барих, ашиглах зөвшөөрлийг олгодог болсон.

Тусгай зөвшөөрлийн суурь нөхцлүүдийг бууруулж өглөө. Барилгын ажлыг хугацаандаа эхлэх нь асар их хүч хөрөнгө хэмнэж буй зүйл. Үнийг хөөрөгдөхөд газрын хээл хахууль авч өгдөг байдал нөлөөлж байна гэж үзсэн. Тиймээс цаашид нийтийн орон сууцыг аль болох төрийн өмчийн газар дээр бариулах чиглэл барьж байгаа.

Мөн орон сууц барихын тулд нийгмийн дэд бүтэц буюу сургууль, цэцэрлэгийг өөрсдөө барьдаг. Тиймд Засгийн газраас дэд бүтцийн асуудлыг нь төрөөс шийдэж өгвөл орон сууц барилгын үнэ тогтвортой байж болох юм гэж үзэж байгаа. Түүнчлэн улирлаа уртасгахын тулд бид барилгын материалын үйлдвэрүүдийг дэмжих ёстой юм.

Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр Засгийн газрын хөтөлбөр гарсан.

Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр Засгийн газрын хөтөлбөр гарсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд барилгын материалын тоног төхөөрөмжийг импортын болоод гаалийн албан татвараас чөлөөлж байгаа.

Найман хувийн хүүтэй зээл гарснаас болоод орон сууцны үнэ өссөн гэдэгтэй миний хувьд санал нийлэхгүй байна. Энэ бол иргэдээ орон сууцжуулах төрийн бодлогыг хэрэгжүүлэх олон улсад туршигдсан систем. Валют санхүүгийн харилцаа, төгрөгтэй харьцах долларын чангаралтаас шалтгаалсан хүчин зүйл байхыг үгүйсгэхгүй.

Мөн цемент, арматур гээд гарцаагүй импортоор авдаг бүтээгдэхүүнүүд байна. Тэгэхээр цемент, арматурын үнийг өнгөрсөн оны мөн үеэс цементийн хувьд 30 хувиар доогуур, арматурын үнийг 24-26 хувьтай барьж байна.

-Одоогийн байдлаар үнийн өсөлтийг түр зуурынх гэж ойлгож болох уу?

-Моргейжийн зээл олгож буй явцад шинэ, хуучин орон сууцыг хамруулж байгаа. Үнийн өсөлт хуучин орон сууцан дээр түлхүү байгаа хандлага бий. Тэгэхээр орон сууцны зээл олголт, үнийн өсөлт,материалын хүртээмж хангамжид харьцуулсан судалгаа хийж байна.Улсын хэмжээнд нэгдсэн дүгнэлт гаргах ёстой.

-Барилга бариулж буй хэсэг бүлэг хүмүүсийн сонирхлоор байрны үнэ нэмэгдэж байгаа бол үүнд хэн хяналт тавих ёстой вэ. Хяналт тавих механизм яаманд хийгээд Монголбанк, ШӨХТГ-т байхгүй юу?

-Үл хөдлөх хөрөнгийн үнэ зах зээл дээр байнга өсөн нэмэгдэж буйгол шалтгаан нь эрэлт нийлүүлэлттэй холбоотой. Өмнөх Засгийн газрын үед батлагдсан зургаан хувийн хүүтэй зээл гэж байсан.

Энэ зээлд 100 мянган айлын орон сууц хамруулна гээд Засгийн газрын гурван тогтоол гарсан ч барьж буй сууц байгаагүй. Нийлүүлэлт тодорхой хэмжээгээр хоцорч байсан. Тиймд нэгэнт эх үүсвэргүй болсон энэ зээлийг олон нийтэд нээлттэй болгох талаас зайлшгүй шийдэх ёстой.

Засгийн газар байгуулагдсан цагаасаа барилга, орон сууцны үнийг бууруулахад анхаарсан.

Тэр нь юу гэхээр тогтвортой, цаашид мөрдөгдөх, найман хувийн хүүтэй зээлийг, бага дунд түвшний иргэдээ хамарсан бодлого гаргах. Тиймээс 20 жилийн хугацаатай, 80 метр кв гэдгээр хязгаарласан. Энэ зээлийг олгохдоо нэгдүгээрт бэлэн болсон орон сууц, хуучин орон сууц гэж.

Бэлэн болсон орон сууц гэдэг нь ипотекийн хуулиар иргэдэд зөвхөн авах гэж байгаа орон сууц нь л баталгаа болох ёстой. Иргэд бэлэн болсон орон сууцыг авч, зөвхөн орлогоо тодорхойлон, урьдчилгаагаа төлөөд 20 жилийн хугацаанд зээлээ төлөх бололцоо гэдэг бол түүхэн боломж.

-Байрны үнийн хөөрөгдөлт, эрэлт нийлүүлэлтийн харилцаагээд бүх зүйлийг зохицуулахаар гарч ирсэн Засгийн газрын дэд хөтөлбөр байгаа онож чадсан уу. Энэ хөтөлбөрийг хэн санаачилсан бэ. Санаачлахдаа байрны үнэ өснө гэдгийг урьдчилж хараагүй юу?

-Засгийн газар инфляцийг бууруулах, иргэдийн худалдан авах чадварыг сайжруулахын тулд гол нэр төрлийн бүтээгдэхүүнийг тогтворжуулах хөтөлбөр гаргасан. Энэ нь үнийг хамгийн хямдаар тогтоох биш гол нь замбараагүй үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх юм.

Хөтөлбөрийн чиглэл бол импортоо багасгаж, импортоор авдаг бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх. Тиймээс цемент, арматураа дотооддоо үйлдвэрлэхээр Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр, Дорноговьд хувийн хэвшлийн хоёр, гурван үйлдвэр бүтээн байгуулалтынхаа шатанд явж байна.

-Барилгын салбарын хөгжлийн ирээдүйг яаж харж байна вэ?

-Монгол орны ирээдүй, тэр дундаа барилгын салбарын ирээдүйг би өөдрөгөөр харж байгаа. Бид цаашид аль болох үйлдвэрлэгч байж, ялангуяа импортоор авдаг зүйлээ дотооддоо үйлдвэрлэх,

Одоо байгаа нийт орон сууцны 96 хувийг манай иргэд, 2,5 хувийг аж ахуйн нэгж, 1,2 орчим хувийг гадаадын иргэн эзэмшиж байна.

тодорхой барилгын материалаа экспортлох, барилгыг жилийн дөрвөн улиралд барьдаг улирлынхаа хамаарлаас гарах, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэл рүү дорвитой алхам хийх ёстой гэж үзэж байна.

Одоо байгаа нийт орон сууцны 96 хувийг манай иргэд, 2,5 хувийг аж ахуйн нэгж, 1,2 орчим хувийг гадаадын иргэн эзэмшиж байна. Бидэнд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Гадна дотны гэлтгүй хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр УИХ маань хэлэлцэж байна.

Цаашид барилгын салбарт хөрөнгө оруулалт хийх, үйл ажиллагаа явуулах энэ чиглэлийн бүхий л байгууллагуудыг монголд хөрөнгө оруулаач, хамтарч ажиллая иргэдийг орон сууцаар хангая гэдэг зүйлд уриалмаар байна.