Зээл үргэлжилсээр байх учир орон сууц худалдан авахаар хэтэрхий яарахгүй байх нь үнэ буурах боломж бөгөөд барилгын материалын үнийг бууруулах цогц алхам хийгдэж байгааг сануулж байна.
2013.08.01

Барилгын материалын үнэ харьцангүй тогтвортой байна

Барилгын материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн онд 100 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон билээ.

Энэ зээл үр өгөөжөө хэр өгч байгаатай Барилга хот байгуулалтын сайд танилцлаа. Дотооддоо үйлдвэрлэх боломжтой материалын хангамж, үйлдвэрлэлийн технологи өмнөх жилүүдийнхээс эрс өөрчлөлт авчирсан барилгын материалын үнэ өсөөгүй сайн талтай юм.

Засгийн газрын бодлогын үр дүнд импортын бараанд шахагдаж байсан дотоодын үйлдвэрлэл хөгжиж эхэллээ. Импортын барааны татварыг нэмэгдүүлж  дотоодын үйлдвэрүүддээ хөнгөлөлттэй зээл өгч хөгжих боломжийг нь бий болгосон юм. Ажлын үр дүнд барилга хот байгуулалтын сайд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Налайх дүүрэгт барилгын материалын цогцолбор хөгжүүлбэл ирэх жилүүдэд орон сууцны үнэ буурах боломжтой. Цемент,  тоосго, хөнгөн блок зэрэг үйлдвэрлэлээс гадна байгалийн түгээмэл тархацтай баялаг олборлогчдыг дэмжсэн бодлого барилгын материалын үнийг тогтворжуулжээ.

Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан:

Барилгын материалын үйлдвэрлэл

Цемент, Арматурын тодорхой үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг импортын болон гаалийн албан татвараас чөлөөлсөн. Мөн зарим төрлийн бүтээгдэхүүний импортын татварыг нэмэгдүүлсэн нь дотоодын үйлдвэрлэгчдийг хамгаалсан бодлого юм.

Мөн эргэлтийн хөрөнгийн зээл олгож, үндсэндээ 200 гаруй тэрбум төгрөг зориулж байгаа. Импортоор авдаг материалаа тооцоод импортоор авах шаардлагатай материалын үнийг тогтворжуулж байна. Үр дүнд нь барилгын материалын үнэ харьцангүй тогтвортой байгаа.

Эрэлт нэмэгдэх тусам орон сууцны үнэ өссөөр байна. Цаашдаа төрийн дэмжлэгээр баригдаж байгаа орон сууцны үнэ буурах нь ойлгомжтой. Найман хувийн хүүтэй зээл батлагдсанаас хойш 100 гаруй тэрбумын зээлийг иргэд, 200 гаруй тэрбум төгрөгийг өмнө нь зээлтэй байсан иргэд  найман хувьд шилжүүлжээ.

Зээл үргэлжилсээр байх учир орон сууц худалдан авахаар хэтэрхий яарахгүй байх нь үнэ буурах боломж бөгөөд барилгын материалын үнийг бууруулах цогц алхам хийгдэж байгааг сануулж байна.