Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2014.03.07

Ажилтай л бол хямд орон сууцанд орох боломжтой

Ийгл телевизийн тодруулга булан гэр хорооллын иргэдийн орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх бодлого яваа. Үүний нийгэм эдийн засгийн хүрээ ямар том болохыг хотын дарга Э.Бат-үүл тайлбарлаж байна.

 - Нийслэлийн хуримтлалтай иргэд 30 хувиа төлөөд орон сууцтай байх боломж байгаа. Харин хуримтлалгүй яваандаа хуримтлал бүрдүүлэх хүмүүст зориулсан хөтөлбөрийг нийслэлээс хэрэгжүүлж эхлэх гэж байгаа гэдгийг тодруулахгүй юу?

 Зөвхөн цалингийн орлоготой өөр хуримтлал байхгүй иргэдийн хэрэгцээг хангаж, орон сууцны хэрэгцээг нийслэл хангаж өгий гэж байгаа. Төрийн орон сууцны корпорацийн орон сууцанд 30 төлнө. Тэгээд найман хувийн хүүтэй зээл олгоно. Үүнд хуримтлалтай иргэд хамрагдах боломжтой. Хувийн хэвшлийнхэн бол шууд мөнгөө төлөөд орно.  Гэтэл цалингаас өөр орлогогүй иргэдийн асуудал хаягдах гээд байсан. Жишээ нь цэвэрлэгч, манаач, төрийн захиргааны ажилтан гэх мэт. Үүнийг бид шийдэх гэж байна.

Цалингаасаа сар бүр тодорхой хэмжээний хураамж төлөөд байвал 3-5 жилийн дараа орон сууцанд оруулъя. Орсныхоо дараа мөн өмнөх шигээ цалингаасаа төлж байгаад хувийн эзэмшилдээ авах боломж бүрдэнэ. Ийм боломжийг санал болгох гээд бэлтгэл хийж байна. Сая гадагшаа явж нилээн том судалгаа хийсэн. Европын зарим нэг орнуудыг мөн судалж үзсэн байгаа. Бүрэн боломжтой гэдгийг гаргасан. Судалгаагаар бидэнд нэг давуу тал байгааг харсан.

лсын, төрийн газар учир хэн нэгнээс авах шаардлагагүй учир орон сууц хямд босох боломжийг бүрдүүлж өгч байна.

Энэ нь бусад оронд энэ хөтөлбөр хэрэгжихэд их өртөгтэй болдог. Бусад газраас санхүүгийн дэмжлэг авч байж хийдэг байж. Учир нь газар нь хувийн эзэмшилд байгаад газар чөлөөлөх хамаг зардал авдаг байсан. Гэтэл бидэнд нийслэлийн мэдлийн газар бий. Улсын, төрийн газар учир хэн нэгнээс авах шаардлагагүй учир орон сууц хямд босох боломжийг бүрдүүлж өгч байна.

Иргэдийнхээ хураамжаар орон сууц барих боломжтой болж байгаа. Газаргүй байсан бол газар худалдан авах гэж ихээхэн хөрөнгө зарах байсан. Манайд нэг буруу тогтолцоо байна. Орон сууцны өртөг дотор дэд бүтцийн өртгийг суулгадаг тогтолцоо байна энэ бол буруу. Учир нь дэд бүтэц дулаан, цахилгааны, бохирын төлбөрөөр урт хугацаандаа хөрөнгө оруулалт төлөгддөг үйл ажиллагаа юм. Гэтэл одоо иргэд давхар төлбөр төлөөд явж байна. Дэд бүтцийн төлбөрийг орон сууцны үнэд шингээж нэг аваад дараа нь ашиглалтын төлбөр гэж давхар аваад байна. Ийм байдлыг өөрчилж дэд бүтцийн асуудлыг төсвийн хөрөнгөөр хийнэ.

Үргэлжлэлийг бичлэгээс ...