Санхүүгийн Зах Зээлийн Холбоотой санамж бичиг зурлаа
Санхүүгийн Зах Зээлийн Холбоо (СЗЗХ) , Монголын барилгын үндэсний ассоциаци (МБҮА)
2014.05.24

Санхүүгийн Зах Зээлийн Холбоотой санамж бичиг зурлаа

“Барилгын салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, орон сууцны санхүүжилтийн тогтолцоо, зөв механизмийг бий болгох ” чиглэлээр хамтран ажиллах хоёр талт санамж бичигт гарын үсэг зурах хүндэтгэлийн арга хэмжээ Санхүүгийн Зах Зээлийн Холбоо (СЗЗХ) , Монголын барилгын үндэсний ассоциаци (МБҮА) – ийн хооронд  04 сарын 16 өдөр болж, албан ёсны хамтын ажиллагааны эхлэл тавигдлаа.

Ингээд нэн тэргүүнд дараахь чиглэлээр хамтран ажиллах юм. Үүнд:

Барилгын салбарын хөрөнгө оруулалтын орчинг сайжруулж, сайн засаглалыг  төлөвшүүлэх

  • Үл хөдлөх хөрөнгө, орон сууцны зах зээлийн хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах техник туслалцааны төслийг хамтран хэрэгжүүлэх
  • Барилгын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор санхүүжилтийн механизм, арга замуудыг гаргах.
  • ·        Салбарын чадавхийг сайжруулах зорилгоор судалгааны ажилд хамтран оролцох
  • ·        Барилгын салбарын санхүү бүртгэлийн системийг сайжруулах зорилгоор санхүүгийн моделийг танилцуулж, нягтлан бодох бүртгэлийн аргачлал болон стандартыг нутагшуулах
  • ·        Хөрөнгө оруулалтын шинэ хандлагууд, нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулалтыг нэвтрүүлэхэд хамтран ажиллах
  • ·        Барилгын салбарын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ, сургалт, семинар хамтран зохион байгуулах