Барилгын үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргал
2014.12.22

Г.Түмэнжаргал: Хямралаас гэтлэн давах төлөвлөгөөг боловсруулан ажиллахаар болсон

Барилга хот байгуулалтын сайд салбарынхаа төлөөлөлүүдтэй уулзлаа.  

150 компанийг эгнээндээ нэгтгэсэн Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн удирдах зөвлөлийн гишүүд болон барилгын компаний удирдлагууд уулзалтын үеэр тулгамдсан асуудлаа ярилцаж, шийдэх арга замыг хамтдаа эрэлхийлэхээр болсон байна.

Хямралын үеийг амжилттай даван гарах стратеги төлөвлөгөө гаргах шаардлагатайг барилгын компаниудын төлөөлөл онцолж байв. Харин ийм төлөвлөгөөг Монголын Барилгын Үндэсний Ассоциаци, Барилга хот байгуулалтын яам хамтран боловсруулж хэрэгжүүлэхээр болжээ.

Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргал “Өнөөдрийн зах зээлд эдийн засаг нилээн муудсан байна. Иргэд ажилгүй цомхотголд орж, долларын ханш өсөлттэй зэрэг асуудал их байгаа. Энэ үед салбарын яам хувийн хэвшилтэйгээ хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа. Ирэх онд хямралаас гэтлэн давах төлөвлөгөө боловсруулан ажиллахаар болсон. Мөн урт хугацааны стратеги бодлого боловсруулах чиглэлд нилээн ажиллах хэрэгтэй байна” гэлээ.

                          Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү