Онцгой албан татварын хуулийг ирэх 7 хоногт үргэлжлүүлэх хэлэлцэх болов
Байнгын хорооны хуралдаан
2014.04.22

Онцгой албан татварын хуулийг ирэх 7 хоногт үргэлжлүүлэх хэлэлцэх болов

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2014.04.22/ хуралдаанаар Онцгой албан татварын тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.02.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, татварыг төгрөгөөр ногдуулах/-ийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэх явцад асуудлыг Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцэж Байнгын хорооны хуралдаанд оруулж ирэх нь зүйтэй гэж үзлээ.

Ингэснээр хуулийн төслүүдийг ирэх 7 хоногт үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов.

Учир нь одоогийн мөрдөгдөж буй татвар, хураамжийн ам.доллараар илэрхийлэгдсэн хувь хэмжээг шууд төгрөгт шилжүүлэн тогтоохдоо төгрөгийн ам.доллартай харьцах дундаж ханшийг тухайн өдрийн ханшаар тооцоод явах уу, эсвэл жил жилд ам.доллараа төгрөгт шилжүүлж явах уу гэсэн хоёр гарц дээр гишүүд нэлээдгүй маргаантай байсан юм.

Ц.Даваасүрэн гишүүн, дотоодын архин дээр 32, импортын архин дээр 32, нийт 64 тэрбум, мөн пивон дээр 2,7 тэрбум, суудлын автомашин дээр 39 тэрбум төгрөгийг чөлөөлөхөөр ярьж байна. Мөн бензин дизель дээр 20, дотоодын тамхин дээр 10 тэрбум, дотоодын пивоны онцгой албан татвар дээр 5,7, хайгуулын тусгай зөвшөөрлийн лиценз 6,6 гээд валютын ханшны зөрүү нийтдээ 136 тэрбум болж байна. Ийм орлого орох бололцоо байсан гэж харагдаж байна. Цаашид валютын ханш өсөөд төгрөгийн ханш унаад явах юм бол илүү ихийг чөлөөлнө гэсэн үг.

Ч.Улаан гишүүн, 1384 гэдэг ханшийг аваад төгрөгт шилжүүлвэл яасан юм бэ гэсэн санал гарч байна. Энэ бол боломжгүй. 1384 гэдэг ханш энэ оны хувьд төсвийн тооцоонд анх хэрэглэж байсан, одоо эвдэгдсэн ханш. Энэ хуулийг 2015 оноос эхэлж мөрдөнө гэж тооцож байгаа. 2015 оны ханш бол огт өөр ханш байна. Энэ асуудлыг чуулган дээр ярих явцад гишүүд хууль батлах өдр

Энэ татвар дээр ам.доллараар байгааг төгрөгт шилжүүлбэл онцгой албан татвар тогтмол байдаг эдийн засгийн агуулгатай нийцэх гээд байгаа юм.

ийн тухайн ханшаар аваад явбал яасан юм бэ гэсэн санал хэлсэн. Засгийн газар үүнийг байж болох хувилбар гэж үзэж байгаа. Онцой албан татвар гэдэг бол онцгой бараан дээр оногддог нэмэгдэл татвар. Энэ татвар дээр ам.доллараар байгааг төгрөгт шилжүүлбэл онцгой албан татвар тогтмол байдаг эдийн засгийн агуулгатай нийцэх гээд байгаа юм. Одоо ам.доллараар нь үлдээгээд тухайн өдрийн ханшаар явахаар нэгдүгээрт тогтмол байна гэдэг утгаа алдаж байгаа, хоёрдугаарт өдөр бүр татварын хэмжээ өөрчлөгдөж байгаа учраас техник ажил ихтэй хүндрэлтэй болно гэлээ.