2021.06.22

Ц.Даваасүрэн: УИХ-ын гишүүдээс тухайн тойрогт төсөвлөсөн хөрөнгө оруулалт, төсөвтэй холбоотой асуудлыг тодруулж, анхаарах шаардлагатай

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Хөрөнгө оруулалтын ажил ялангуяа Боловсролын салбарт 6 сар болж байхад ажил явахгүй байна. Энэ талаар гишүүдээс санал аваад эргэж хариу өгөх арга хэмжээ авч өгөөч. Бүрэнтогтох сумын дотуур байрны асуудал зураг нь ч хийгдээгүй байна. Хуучин засгийн газрын үед ажил явдаг байсан.  Ам ажил хоёр зөрдөггүй байх хэрэгтэй.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn