2021.01.22
Х.Болорчулуун: Нефтийн дайвар бүтээгдэхүүний импортын хэмжээг хэлнэ үү?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.01.22/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачлан боловсруулсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд хууль санаачлагчаас асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
"Нефтийн дайвар бүтээгдэхүүн гэж ямар нэртэй бүтээгдэхүүн байдаг вэ? Жил, сардаа энэ төрлийн бүтээглэхүүн хэдэн тонноор орж ирж байна вэ?
Бид судалгаанд үндэслэн хууль гаргах ёстой."
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
"Керосин нь лаа асаадаг байсан. Нафта бол хүйтэнд онгоцны цас арилгах зорилгоор орж ирдэг. 220,000 тонн хүртэл орж ирдэг. Ийм их хэмжээний хэрэгцээ байхгүй. Мөн пизщлийн түлшинд хольдог. Үүнийг хориглохоор дизелийн түлш өсөх эрсдэлтэй гэдэг. Түгээгч компаниуд 100 төгрөгийн хямд борлуулж байгаа. Харин жижиглэнгийн түгээгүүр дээрээ яг ижил үнээр зарагддаг учраас үнийн өөрчлөлт гарахгүй."
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn