Авто худалдааны цогцолборын удирдлагууд томилогдлоо
СХД-ийн 32-р хорооны нутаг дэвсгэрт 130 га газарт “Авто худалдааны цогцолбор”-ын байгуулахаар шийдвэрлэж хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг гаргасан билээ.
“Авто худалдааны цогцолбор”-нь сэлбэг, хэрэгслийн 285 павилон, 11 324 суудлын болон жийп автомашины худалдаа, 1 191 автобус, хүнд даацын автомашины худалдаа эрхлэх талбайтай байх юм. Түүнчлэн авто эскпо явагдах цогцолборын 1 барилга, үйлчилгээ оффисын 14 барилга, 42 км авто зам, 8,7 га талбайд явган хүний зам, 1 438 авто машины үйлчлүүлэгчдийн зогсоол, 36,7 га талбайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, 4.4 га талбайд авто машины туршилтын талбай байхаар төлөвлөсөн.
Харин саяхан Хотын захирагч Э.Бат-Үүл Авто худалдааны цогцолборын удирдлагуудыг томилсон байна. “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын даргаар Доржготовын Байдрагийг, Маркетинг, хөрөнгө
Улаанбаатар хотын 25 га талбайд автомашин, техник, сэлбэгийн худалдаа эрхэлдэг Да хүрээ, Өгөөмөр, Техник импортын зах, Дизель хүрээ, Цахлай, Дако, Буян хурах, Сутай буянт ХХК гэсэн есөн зах ажилладаг.
оруулалтын асуудал хариуцсан орлогч даргаар Очирбатын Алтанзулыг, Төлөвлөлт, мониторингийн асуудал хариуцсан орлогч даргаар Түвдэндоржийн Энх-Улиралыг, Зам, барилгын асуудал хариуцсан орлогч даргаар Жигмэддоржийн Буянбаатарыг тус тус томилжээ.
Улаанбаатар хотын хэмжээнд автомашин худалдаа үйлчилгээ явуулдаг аж ахуй нэгж байгууллагын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 25 га талбайд автомашин, техник, сэлбэгийн худалдаа эрхэлдэг Да хүрээ, Өгөөмөр, Техник импортын зах, Дизель хүрээ, Цахлай, Дако, Буян хурах, Сутай буянт ХХК гэсэн есөн зах ажиллаж байгаа юм байна. Ойролцоогоор 8000 орчим түрээслэгчтэй эдгээр захаар өдөрт 6000-10000 хүн үйлчлүүлдэг нь захуудыг чиглэсэн автозамын ачаалал нэмэгдэх гол шалтгаан болдог гэж үзэж байгаа билээ.