Авто худалдааны цогцолборын ажлыг эхлүүлэх Ажлын хэсэг байгууллаа
Авто худалдааны цогцолборын ажлыг эхлүүлэх Ажлын хэсэг байгууллаа.
2014.04.02

Авто худалдааны цогцолборын ажлыг эхлүүлэх Ажлын хэсэг байгууллаа

 Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, агаар болон хөрсний бохирдлыг багасгах, замын түгжрэлийг бууруулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулахаар болсон.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар уг ажлыг эхлүүлэх Ажлын хэсэг байгуулжээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр Ажлын хэсгийг ахална.

Ажлын хэсэг энэ сарын 5-10-нд “Авто худалдааны цогцолбор” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар (ОНӨААТҮГ)-ын удирдлагыг сонгон шалгаруулна. Үүний дараа зогсоол эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах гэрээ байгуулах, эхний ээлжийн авто зогсоол, зам талбай барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, төсөвт төвлөрүүлсэн хөрөнгийг дэд бүтэц болон бусад зардалд хуваарилах зэрэг ажлыг шат дараатай хэрэгжүүлэх юм.

Ингээд ирэх аравдугаар сарын 1-ний дотор техникийн захуудыг нүүлгэж дуусаад “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-т ажлаа шилжүүлэх аж.