Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөлгөөн болов.
2014.03.26

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөлгөөн болов

 Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн болж цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо.Тухайлбал: Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраар дамжин хийгдэх бүтээн байгуулалтын ажлын явц, дүүргүүдэд давхар граж барих асуудлыг хэлэлцсэн юм.

2014 онд Нийслэлийн хэмжээнд 257 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаагаас дүүргүүдэд 10,5 тэрбум төгрөгийн буюу 39 ажилд, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад 64 тэрбум буюу 43 ажил, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт 203 тэрбум буюу 175 ажил хэрэгжиж байгаа юм. Одоогоор ажлын явц дүүргүүдэд болон нутгийн захиргааны байгууллагуудад 45%-тай байгаа бол Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт ажлын гүйцэтгэл 74%-тай байна. Үүнээс гадна зурав төсөв, газрын зөвшөөрөл зэргээс үүдэн саатаж байгаа 46 ажил байгаа юм. Саатаж байгаа ажлыг холбогдох газруудад шаардлага тавьж тендерийг шуурхай зохион байгуулах ажлыг хийж байгаа.

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар Ю.Идэрцогт: Манайд саатаж байгаа 46 ажлын шалтгаан нь ажлын даалгавар ирүүлээгүй, өөрчлөлт, ажлын даалгаварт орох ёстой шаардлагатай 7 ажил, газрын 17 асуудал, захирамжид өөрчлөлт оруулах шаардлагатай 2, зураг төсөвгүй, зураг төсөв зөрүүтэй 17 ажил, техникийн нөхцөл гаргуулах шаардлагатай 2, техникийн тодорхойлолт ирээгүй 1 гэсэн ажлууд байгаа юм.

Тендер хугацаандаа зарлагдаагүй, гүйцэтгэл муу зэрэг асуудал өмнөх жилүүдэд гарч байсан. Үүнд: Дүүргийн оролцоо бага байсан нь нөлөөлдөг байсан гэж үзэж байна. Иймд энэ жилээс дүүргүүдэд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын сонгон шалгаруулалтыг дүүргүүд өөрсдөө зохион байгуулж гүйцэтгэлд нь хяналт тавихаар болж байгаа юм. Ингэснээр эргээд хариуцлагын асуудал дүүргүүдэд шилжиж байна.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл: “Аль болох үнэлгээ тендерийг тухайн харъяалах нутаг дэвсгэрт нь шилжүүлэх сонирхолтой. Жишээ нь: СХДүүргийн сургуулийн асуудлыг энд ярих нь үр дүн муутай. СХДүүргийг ямар хүнд байдалд оруулж байсныг Чинболд дарга бид хоёр сайн мэднэ. Дүүрэг рүү шилжсэн тендерүүд даруухан хийгдэж байгаа тухай яригдаад байгаа.”

Худалдан авах ажиллагааг зохион байгуулахад хамгийн гол үүргийг  үнэлгээний хороо гүйцэтгэдэг. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын үнэлгээний хороонд дүүрэг бүрийн төлөөлөл, мэргэжлийн байгууллагууд, иргэний оролцоотой бүрдэж байгааг хэллээ. Энэ нь тендерийг ил тод, шударга явуулахад түлхэц болдгийг хэллээ.

Өнгөрсөн онд эхлүүлсэн томоохон ажил нь Улаанбаатар хотын гэр хороололд дахин төлөвлөлт хийх юм. Дахин төлөвлөлт хийгдсэнээр иргэдийн ая тухтай амьдрах орчин бүрдэнэ гэж тооцоолж байгаа. Үүнтэй адил Улаанбаатар хотын гражуудыг дахин төлөвлөж шинээр стандартад нийцсэн давхар гражууд барих асуудал яригдаж байна.

Нийслэлийн Баянгол дүүргийн хувьд 11 байршилд томоохон гражууд байдаг бөгөөд эдгээр эзэмшигч иргэдтэй дүүргийн удирдлагууд уулзсан. Одоо байгаа гражуудыг буулгах, шинээр давхар граж барих төслийг боловсруулжээ. Иргэдийн хувьд энэ асуудлыг дэмжиж байгаа ч эхлээд өөр газарт граж барьж эзэмшигчид олгосны дараа газраа чөлөөлөх санал тавьж байгаа юм. Өөрөөр хэлбэр эхлээд гражаа өгчихөөд дараа нь хоосон хоцорвол хэн хариуцах вэ гэсэн асуудлыг тавьжээ.  

Баянгол дүүргийн засаг дарга Д.Оросоо: “9-10 мянган кв талбайд эхний ээлжинд давхар граж барих төслийг эхлүүлж, гражуудаа барьсны дараа урд талын эгнээнд байгаа эзэмшигч нарт нь гражыг түр шилжүүлэх баталгаа гаргаж өгөөд, байшин хорооллын дунд байгаа гражуудыг буулгаж дахин барих асуудалд шийдэл эрээд явахыг хүсч байна.”гэсэн юм.

Граж эзэмшигч, шинээр төлөвлөгч, дүүрэг гэсэн 3 талт байдлаар асуудалд хандах боломжтой.

Нэгэнт иргэд газраа чөлөөлж өөр газарт гражаа ухвал одоо байгаа гражийн талбайг зөв зохистой хэрэглэх хэрэгтэйг хотын дарга хэллээ. Өөрөөр хэлбэл олон төрлийн үйлчилгээ үзүүлэх боломжтой хэлбэрийг сонгож төлөвлөлт хийх хэрэгтэйг ч онцоллоо.

Хотын дарга: “Иргэд нэгмөсөн зогсоолын асуудал болон үйлчилгээний асуулаа ч шийдье. Дутуу байгаа асуудлаа шийдье гээд байгаа. Хувийн хэвшлүүд ч хөрөнгө оруулахад бэлэн. Дүүргүүд Богино хугацаанд хийх боломж бий юу. Энд бид ийм байгууламж барина гэж. Зөвхөн гражийг граж болгох биш болж гэмээнэ үр ашигтай болгох нь чухал.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхдээ иргэн, гүйцэтгэгч, хот гэсэн гурвалсан гэрээний дагуу төлөвлөлт хийгдэж байгаа. Үүнтэй адил граж эзэмшигч, шинээр төлөвлөгч, дүүрэг гэсэн 3 талт байдлаар асуудалд хандах боломжтой талаар онцоллоо. Ингэхдээ иргэн, ААН, дүүрэгтээ ашигтай байдлаар төлөвлөлт хийх боломж байна. Энэ асуудлыг дахин хэлэлцэх юм.