НИТХ-ын дарга Д.Баттулга
2014.04.08

Ашиггүй олон барилгуудыг хувьчилна

Цогцолбор барих ажлыг энэ сард эхлүүлэхээр төлөвлөсөн. Гүйцэтгэгч компаниас цогцолборыг өөрийн хөрөнгөөр барьж барилгын ажил дууссаны дараа танай талаас мөнгөө шилжүүл гэж тохиролцсон. Нийслэлийн санхүүжилтийг шийдэхийн тулд нийслэлийн өмчит аж ахуй нэгжүүдийг хувьчлахаар болжээ.

Сонгинохайрхан дүүргийн Ханы материалын хуучин тоосгоны үйлдвэрийн газарт Улаанбаатар хотын Шинэ  захиргааг барихаар болсон. Өнгөрсөн оны 6-р сард шавыг нь тавьсан барилгын ажлыг энэ оны 4-р сараас эхлүүлэхээр төлөвлөж байсан юм.

Шинэ төв барих ажлыг БНСУ-ын Хала Гонсул компани өөрсдийн хөрөнгөөр гүйцэтгэж манай талаас гүйцэтгэл дууссаны дараа мөнгөө шилжүүлэх гэрээ хийсэн. Гэсэн ч 2013-2015 оны хооронд барьж байгуулах ажил одоохондоо нам гүмхэн байна. Хотын шинэ төвийг барьж байгуулах томоохон ажилтай зэрэгцэн гүйцэтгэлийн хөрөнгийг хаанаас гаргах юм бол гэсэн асуудалд хотын удирдлагуудын зүгээс Нийслэлийн өмчит байгууллагуудыг хувьчилж тэндээс олсон орлогоороо санхүүжүүлэхээр болжээ.

Ажлын хэсгийн дүгнэлтээр хотын шинэ төв барих ажилд 37.1 тэрбум төгрөг зарцуулна.

Одоогийн засгийн газар төрийн оролцоог багасгахын тулд төрийн өмчийн 98 газрыг хувьчлах бодлого барьж байгаа. Энэ бодлогын хүрээнд Нийслэл ч өмчөө багасгаж эхэлж байна.

ИТХ-ын дарга Д.Баттулга: “Хотын шинэ төвийг барихад хотын болон Нийслэлийн төсвөөс нэг ч төгрөг гаргахгүй. Солонгосын компани өөрийн хөрөнгөөрөө хийгээд тодорхой санхүүжилтийг өнөөдөр Улаанбаатар хотод түрээсээр явж байгаа, ашиггүй олон барилгуудыг  хувьчилж  өмч хувьчлалаар боссон мөнгөө хотын захиргааныхаа шинэ төвд нь зарцуулъя гэж шийдсэн. Энэ шийдвэрийг удахүй ИТХ-аар гаргана.”

Ажлын хэсгийн дүгнэлтээр хотын шинэ төв барих ажилд 37.1 тэрбум төгрөг зарцуулна. Хотын төвийг нүүлгэн шилжүүлэх ажил Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн алслагдсан  5 газрыг сонгон хотын захиргааны шинэ цогцолборыг барьж болох эсэхийг судалсны эцэст ханы материалыг сонгосон байна.

Харин Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд Нийслэлд шинээр 8 дэд төв барихаар төлөвлөсөн. Улаанбаатар хотыг нэг төвтэй хотоос олон дэд төвтэй хот болгон хөгжүүлэхээр 8 газарт хотын дэд төв байгуулан төвлөрлийг сааруулахаар төлөвлөн ажиллаж байна.