Т.Төмөрбаатар: Гаалийн бүх терминаль дээр нэвт харах рентген камер суулгана
МХГ-ын газрын Хилийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатараас Хүнсний тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар тодруулав.
-Хүнсний тухай, Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилт ямар байна вэ. Ялангуяа импортын хүнсэн дээр байдал хэр байна?
Хууль маань 2013 оны 1 сараас мөрдөгдөж эхэлсэн. Амьдрал дээр асуудалтай зүйлс гарч байгаа.
Тодруулвал бүтээгдэхүүний шошго нь Монгол, Орос, Англи хэлээр байх бөгөөд хэрэв өөр хэл дээр байвал зөвшөөрөгдсөн хэлээр нэмэлт шошго заавал тавина гэх мэт зүйл заалтууд шинэ хуульд орсон. Гэтэл Хятад, Солонгос зэрэг улсаас орж ирж буй бүтээгдэхүүнүүд хангахгүй байгаа учир хуулийг хэрэгжилтийг хангуулах тал дээр ажиллаж байгаа.
-Шаардлага хангаагүй тохиолдолд ямар хариуцлага байгаа вэ?
Бар, кодыг уншуулж хэрэгтэй мэдээллээ авч болно.
Шинэчилсэн найруулгаар хүнсний шошго нь хүнсний нэр, үйлдвэрлэгчийн нэр хаяг, хэмжээ тоо ширхэг, үйлдвэрлэсэн он сар өдөр, хадгалах хугацаа, тэжээллэг чанар орц найрлага, хэрэглэх арга, гаж нөлөө, хориглох заалттай байх ёстой. Байхгүй бол барааг буцаан татах заалттай. Мөн хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагын хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох олсон орлого болон үлдэгдэл хүнсийг хураах гэх мэт нэлээд өндөр торгуультай.
-Хувь хүн хилээр хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэхийг хориглосон. Энэ заалт хэр мөрдөгдөж байна?
Хориотой боловч ялангуяа Замын-Үүдээр орж ирдэг жижиг тэргүүдээр их хэмжээний ачаа дунд чихэр, жимс оруулж ирэх тохиолдол гарч байна. Хуулийн заалтаараа нэлээн харуицлага өндөртэй болсон холбогдох арга хэмжээг авдаг. Гэхдээ нууцаар орж ирэх явдал байгаа учир цаашдаа гаалийн бүх терминаль дээр /шалгах зурвас/ нэвт харах рентген камер суулгана. Түүнчлэн ирэх дөрвөн сарын нэгнээс Хилийн боомтын тухай хууль мөрдөгдөж, боомт дээр боомтын захиргаа ажиллаж, хяналтыг хийх болно.