2012.10.04

Хэлэлцүүлгийн явцад засаж залруулах боломжтой гэж үзлээ

УИХ-ын хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нараас өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нар танилцууллаа.

УИХ-ын гишүүн С.Баярцогт, хүнсний аюулгүй байдал институцийн асуудал.Иймд шинэ Засгийн газар энэ асуудалд байр сууриа илэрхийлэх хэрэгтэй. Хуулийн төсөл шинэ зүйл багатай харагдаж байна. Хуулийн төслийн нэг бүлэг нь бүхэл бүтэн эмийн агентлагтай холбоотой байгаа. Иймд хуулийн концепцийн хувьд эргэж харах шаардлага их байна. Тунхаглалын чанартай байж болохгүй. Хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудал хуулийн төсөл хэлэлцэхээс өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр орсон байх шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж хуулийн төсөл санаачлагчдыг төслөө эргүүлэн татаж дахин сайтар нягтлах хэрэгтэй байгааг хэлсэн юм.

Гэвч хуулийн төслийг чанарын хувьд муу болсон гэж үзэхгүй байгаа тул  төслийг хэлэлцэхээр шийдвэрлэсэн тохиолдолд хэлэлцүүлгийн явцад засаж залруулаад явж болно гэсэн байр суурьтай байгаагаа УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, энэ хуулийн ач холбогдол их. Төслийг татаж ав гэж шууд хэлэх боломжгүй. Харин шинэ Засгийн газар хүнсний аюулгүй байдал, органик хүнс зэрэг асуудлаар хуулийн төсөлд саналаа оруулах нь зүйтэй гэж үзэж буйгаа хэллээ.

Ингээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналаар санал хураалт явуулсныг гишүүдийн 70,2 хувь дэмжиж өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.