С.Бямбацогт: Зохистой хэрэглээ л чухал байна
2011.05.27

С.Бямбацогт: Зохистой хэрэглээ л чухал байна

-Та туул голын тухай хууль санаачлах уу?-

Энэ удаагийн “Та Туул голын тухай хууль санаачлах уу” санал асуулгаараа УИХ-ын гишүүн С.Бямбацогтын байр суурийг сонслоо.

-Туул голыг хамгаалаххөдөлгөөнөрнүүлэгчидолширсоор л байна. Гэвч үр дүн алга.Тиймээс Туул голыг хамгаалах тухай хууль гаргавал яасан юм бэ?


-Байгаль орчноо хамгаалах, эх дэлхийтэйгээ зөв зохистой харьцах асуудал бол хүн төрөлхтний тэр дундаа монголчуудын хийх ёстой үйл хэрэг, үүрэг байх ёстой. Ер нь монголчууд эртнээс байгаль дэлхийгээ хайрлаж байсан уламжлалтай.Усандаа цагаан идээ оруулахгүй, хиртэй хувцас, бохир сав суулгаа угаахгүй гэсэн үе уламжилж ирсэн зан заншилтай байсан. Сүүлийн үед суурин иргэншилтэй холбоотойгоор энэ заншил орхигдож байна.Тийм болохоор байгаль, устайгаа зөв харьцах талаар бодох цаг болсон. Зөвхөн Туул гол гэлтгүй байгаль орчинтойгоо зөв харьцах асуудлыг иргэн бүр журамт үүрэг мэт бодож амьдрах л шаардлагатай байна.Тэгэхгүй хууль баталснаар сайжрах нь юу бол. Иргэн бүрийн ухамсрыг л дээшлүүлэх хэрэгтэй байна. Гэхдээ зайлшгүй зохицуулах асуудал байгаа. Туул гэлтгүй Сэлбэ, Дунд голдоо ч анхаарал хандуулмаар байна. Энэ голууд урсаж байхад Улаанбаатар хотын уур амьсгал зөөлөн байсан. Мөн голын хөвөөгөөр чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, ая тухтай зугаалах орчин бүрдэж өгөхгүй байна.Тийм болохоор хууль гаргаад хамгаална гэхээсээ илүү зөв зохистой ашиглах, голуудын хөвөөгөөр  амарч зугаалах орчин бүрдүүлмээр байна.Түүгээр дамжуулж зохистой ашиглах нь зүйтэй. Тэгэхгүй хамгаалж байна гээд тор татвал буруу. 1990-ээд оны үед Богд уулын ар ямар их модтой байлаа. Харин тусгай хамгаалалтад авснаас хойш халцраад дуусаж  байна. Туулд ч ийм байдал үүсэхгүй гэх газаргүй. Хамгийн гол зохистой хэрэглээ чухал шүү дээ.

-Хэрвээ зайлшгүй эрх зүйн зохицуулалт хэрэгтэй гэж үзвэл та хууль санаачлах уу?

-Би түрүүн хэлсэн, зөв зохистой харьцаа, хэрэглээг л төлөвшүүлмээр байна. Хүн чинь хүүхдээ муухай ч гэсэн миний хүүхэд гэж ханддаг биз дээ. Өөриймсгөөр.Туул голдоо ч гэсэн тэгж ханддаг болмоор байна.Тэр нь өөрөө хамгаалалт болох ёстой юм.Тийм учраас би хууль гэлтгүй голуудын хөвөөгөөр амарч тухлах газар байгуулж, ая тухтай орчин бүрдүүлэх талаас нь ажилламаар байгаа юм.Тэгж л хамгаалах боломж байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.