2011.05.15

“Ногоон байгаль” дэд хөтөлбөр

”Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, ногоон байгууламж бий болгох чиглэлээр иргэдийн нөхөрлөл, бүлгүүдийн үйл ажиллагааг дэмжих хөтөлбөрийг боловсруулах, эхний үе шатыг хэрэгжүүлэх, хөтөлбөрийг хэрэгжүүлэх иргэд, олон нийтийн мэдээлэл, сургалтын төслийг хэрэгжүүлэх УИХ-ын гишүүний мөрийн хөтөлбөрийн эрх зүйн хүрээнд Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, ногоон байгууламжийг бий болгох чиглэлээр иргэдийн нөхөрлөл, бүлгүүдийн үйл ажиллагааг дэмжих, иргэд, олон нийтийн мэдээлэл сургалтын төвийг байгуулах зэрэг ажлыг эхлүүлэхээр “Ногоон байгаль” хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Хөтөлбөр хэрэгжсэнээр, дүүргийн ногоон байгууламж, хөрсний бохирдлын судалгаа, дүгнэлт, байгаль орчны нөхөн сэргээлт,ногоон байгууламжийн хэсэгчилсэн төлөвлөлт хийгдэж, БГД-ийн хэмжээнд агаарын бохирдолыг бууруулах, тоосжилтыг багасгах чийгшилтийг нэмэгдүүлэх, дуу чимээг багасгахад чиглэгдсэн ногоон байгууламжийг бий болгох, албан байгууллага, аж ахуйн нэгж, ЕБ-ын болон их дээд сургуулиудын гадна мод бут тарих, зүлэгжүүлэх арга техник, технологийг зааж сургах, чадвар эзэмшүүлэх зэрэг ажлуудыг хийлээ.Энэ ажлын хүрээнд иргэдийн нөхөрлөл байгуулах замаар байгалийн баялгийг хамгаалах ,ашиглах талаар иргэдэд зориулсан сургалтын гарын авлага боловсруулан тараасан ба БГД-ийн 20хорооны 29-н нөхөрлөл бүлгүүдийн гишүүд, БГД, болон Сэлбэ голын ай сав газрын дагуух 5 га газарт улиас, бургас,хайлаас,шар хусны суулгац суулгаж,жимсгэн бут сөөгний үрийг боловсруулан бэлтгэсэн болно.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.