"Монголын Цахилгаан Холбоо" ХХК-ын гүйцэтгэх захирал Ж.Бат-Эрдэнэ
2014.01.17

Ж.Бат-Эрдэнэ: 2014 он Мэдээлэл харилцаа холбооны эрх зүйн шинэчлэлийн жил

"Чухал яриа" нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор 1990 оны дундаас сүүлч үе хүртэл Монгол улсын харилцаа холбоог зохицуулдаг байсан "Монголын Цахилгаан Холбоо" хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Ж.Бат-Эрдэнэ оролцож байна.

- Мэдээлэл харилцаа холбооны эрх зүйн шинэчлэлийн жил гэж 2014 оныг зарласан. Мэдээлэл харилцаа холбооны шинэчлэлийн жил гэж нэрлэхгүй яагаад эрх зүйн гэж нэрлэх болов?

Монгол улсын мэдээлэл харилцаа холбоо технологийн салбарт эрх зүйн нэлээдгүй хууль эрх зүйн журмын зохицуулалт мөрдөгддөг. Эрх зүйн шинэчлэл гэдэг нь нийгэмд харилцаа холбооны салбарын тусламжтай шинэ төрлийн үйлдвэрлэл бий болж байгаа. Үүнийг нийгэмд зохицуулсан хууль эрх зүйн орчин зайлшгүй шаардлагатай.

Тиймээс өнөөгийн мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн баримт бичгүүд, бодлогын баримт бичгүүд нь шинэ үйлчилгээ, бүтээгдэхүүн гарах тусам эрх зүйн шинэ зохицуулалт бий болдог жамтай. Жишээ нь 1990 оны дунд үеэс 2000 оны дунд үе хүртэл дэлхий нийтэд интернэтийн технологи дээр тулгуурласан цахим үйлчилгээнүүд бий болсон. Энэ үйлчилгээтэй холбоотой эрх зүйн шинэчлэл хэрэгтэй болсон. Цахим гарын үсэг гэхэд л эрх зүйн олон зохицуулалтыг шаардаж байгаа. Тиймээс Монгол улсын өнөөгийн эрчимтэй хөгжлийн явцад эрх зүйн шаардлагатай баримт бичгийг бий болгох ажил хэрэгтэй байгаа.

Манай салбарын удирдлагын баг долоо хоног бүр шуурхай хуралдаан хийдэг. Бид өнгөрсөн жил анхны томоохон долоон зорилтоо тавьж төрийн ордонд чуулганаа хийж байсан. Энэ жил эрх зүйн шинэчлэл сэдвийн дор чуулга уулзалтаа зохион байгуулж байна.

- Ямар ямар хүмүүс оролцох вэ? чуулга уулзалт гэхээр хамрах хүрээ нь ямар байх уу?

Хамрах хүрээ нь бол энэ салбарын бүхэлд нь хамарна. Идэвхитэй хэсэг гэж байгаа өөрөөр хэлбэл чуулганд оролцож байгаа хүмүүст ямар мэдээлэл хүргэхийг хариуцна. Өнгөрсөн онд чуулга уулзалтад олсон амжилт, бэрхшээл зэргийг ярьж мөн шинэ онд хийх ажлын мэдээллийг оролцогчдод дэлгэрэнгүй хүргэдэг уламжлалтай юм. Энэ удаагийн чуулга уулзалтад төрийн өмчийн оролцоотой компанийн захирлууд, харилцаа холбооны зохицуулах хороо гэх мэт төрийн статустай компанийн захирлууд өөрсдийн мэдээллийг  түлхүү хүргэсэн шинжтэй чуулган болно.

- Харилцаа холбооны зохицуулалтыг төр өөртөө хамааралтай авч явах байдлыг та юу гэж боддог бэ? Зарим орны жишгийг харахаар төр биш хувийн хэвшил нь аваад явсан. Төр гараа дүрэх нь багасаад бизнесийн шинжид ороод ашигтай болж байгаа харагдаж байдаг. Нэг талаасаа том гүрнүүд төрөөс оролцож байгаа харагдаж байдаг?

Ямар ч улс оронд харилцаа холбооны салбар төрөөс хамааралтай байлдаг салбарын онцлог нь юм. Энэ нь үндэсний аюулгүй байдлыг хангах утгаараа аль ч улсад харилцаа холбооны салбар төртэй хамааралтай ажилладаг. Монгол улсын хувьд харилцаа холбооны салбар зохицуулалттай. Тиймээс харилцаа холбооны зохицуулах хороо гэдэг бие даасан статустай ийм хороо ажилладаг.

Энэ хороо хуулиараа бие даасан, зөвхөн ерөнхий сайдтай зөвшилцдөг. Тэрнээс биш тушаалаар, захирамжаар ажиллахгүй. энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн байгууллагын зохицуулалт, элдэв маргаантай холбоотой асуудлууд шинэ техник нэвтрүүлэхтэй холбоотой асуудал гэх мэт зүйлүүдийг бие даасан зохицуулдаг хороо юм. Би хувьдаа энэ хороог байх ёстой гэж хардаг.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс ....