Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарынхан шинэ зорилтуудаа танилцуулна
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа, холбооны газрын дарга Ц.Жадамбаа
2014.01.14

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарынхан шинэ зорилтуудаа танилцуулна

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарынхан 2013-2016 онуудад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд болон “Шинэчлэлийн 7 зорилт” сэдэвт нээлттэй өдөрлөгийг яг жилийн өмнө хийж байсан.

Энэ лхагва гарагт “Эрх зүйн шинэчлэл-2014” нээлттэй өдөрлөгийг төрийн ордонд зохион байгуулах аж.

 Монгол Улсын Мэдээлэл технологи, харилцаа холбооны салбарын өнөөгийн байдал, ололт амжилт, тулгамдаж буй асуудал, зорилтын талаар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа, холбооны газрын дарга Ц.Жадамбаа илтгэл тавих бөгөөд бөгөөд тус агентлагийн салбар байгууллагууд болох Харилцаа холбооны зохицуулах хороо,

Монголын Цахилгаан Холбоо ХК, Монгол шуудан ТӨХК, Радио телевизийн сүлжээ УТҮГ, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК, Мэдээллийн технологийн Үндэсний парк, Үндэсний Дата төв болон энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, компанийн 900 орчим төлөөлөгчид оролцож энэ салбарын цаашдын зорилтыг хэлэлцэх юм байна.