Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа
2013.12.11

БНСУ төрийн албаны үйл ажиллагааг цахим системд шилжүүлснээр 720 тэрбум вон хэмнэжээ

БНСУ-ын засгийн газар, төрийн албаны үйл ажиллагаа цахим системд шилжсэнээр жилд 720 тэрбум вон хэмнэжээ.

1990 оноос эхэлсэн энэ ажил  Солонгос улсын эдийн засагт үр дүнгээ өгч эхэлсэн байна. Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаагаар ахлуулсан УИХ-ын зарим гишүүн, тамгын газрын ажилтнууд цахим засаглал болон иргэдээс өргөдөл гомдол санал хүлээж авдаг Солонгос арга туршлагатай танилцсан байна.

Солонгосын засгийн газар, төрийн алба бүхэлдээ цахим системд шилжсэнээр төрийн үйлчилгээг хүнд сурталгүй иргэдэд чирэгдэл учруулахгүй болж чадсан байна. Тухайлбал ажилд орохын тулд цагдаагийн газрын тодорхойлолт авах бол интернетээр хаанаас ч авах боломжийг бүрдүүлсэн байна.

Хураамжаа ч мөн интернетээр төлөх боломжтой. Энэ мэтчилэн хүний ажил амьдралд шаардлагатай бичиг баримтын араас цаг алдахааргүй болсон байна. Цахим засаглалын ач холбогдолыг төрийн албан хаагчид болон, иргэдэд ойлгуулах сургалт сурталчилгааны ажлыг тууштай явуулж байж хэрэгжүүлсэн байна.