Хүн амын хөгжил, гийгмийн хамгааллын салбарын удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөнд 21 аймаг, 9 дүүргийн салбарын удирдлага, төлөөллөөс бүрдсэн нийт 268 хүн оролцож байна.
2013.10.11

Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын салбар удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөн болж байна

Шинэчлэлийн Засгийн газрын бүтцэд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамыг шинээр байгуулж, яамны харьяанд Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газар, Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв гэсэн агентлаг, газрууд, 21 аймаг, нийслэл, дүүрэгт хүүхэд, гэр бүлийн хөгжлийн, нийгмийн халамж үйлчилгээний, нийгмийн даатгалын хэлтсүүд ажиллаж байгаа бөгөөд салбарын хэмжээнд нийт 5000 гаруй ажилтан, албан хаагчид хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын цогц бодлогыг хэрэгжүүлж, иргэн бүрийн нийгмийн баталгааг дээшлүүлэх таатай орчныг бүрдүүлэн хүний хөгжлийг хангах эрхэм зорилгын дор нэгдэн ажиллаж байна.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь үйлчлүүлэгч, хэрэглэгчдийн хэрэгцээг мэргэжлийн өндөр түвшинд, шуурхай хангаж, хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын бодлого, үйлчилгээний асуудлаар бүх түвшинд олон талын дэмжлэг үзүүлэхэд оршдог.

Салбарын хэмжээнд нийт 5000 гаруй ажилтан, албан хаагчид хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын цогц бодлогыг хэрэгжүүлж, иргэн бүрийн нийгмийн баталгааг дээшлүүлэх таатай орчныг бүрдүүлэн хүний хөгжлийг хангах эрхэм зорилгын дор нэгдэн ажиллаж байна.

Мөн хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын удирдах албан тушаалтнуудын төрийн захиргааны удирдлагын манлайллыг нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх, улс, орон нутгийн бүх түвшинд салбарын байгууллага, нэгжүүдийн ажлын нэгдсэн уялдаа холбоог сайжруулах замаар нийт хүн амд үзүүлж буй үйлчилгээний чанар, үр дүнг дээшлүүлэх шаардлагтай байгаа юм.

Тиймээс салбарын удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Ингэснээр салбарын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах боломж, арга замуудын талаар хэлэлцэж, төрийн байгууллагын удирдлагын соёл, ёс зүй, удирдлагын үр ашигтай арга барил, туршлагыг нэвтрүүлэхэд удирдах ажилтнуудыг сургах бөгөөд удирдах ажилтнуудад төсвийн оновчтой төлөвлөлтийг хангахад шаардагдах мэдлэг чадавхийг эзэмшүүлнэ. Зөвлөгөөн, сургалтаар дараах үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Үүнд: Салбарын шинэчлэлийн бодлого, стратегийн зорилтууд, удирдлагын манлайлал болон үйл ажиллагааны дотоод уялдаа холбоог сайжруулах боломж, арга замыг тодорхойлох чиглэлээр нэгдсэн хурал зохион байгуулж, хэлэлцүүлэг хийн зөвлөмж, дүгнэлт гаргах- Хүн ам, түүний бүлгүүдийн хөгжил, иргэдийн нийгмийн баталгааг хангахад чиглэсэн салбарын бодлого, нийгмийн даатгал, халамжийн сангуудын төсөв, санхүүгийн бодлогын удирдамжаар хангах мэдээлэл зөвлөгөө өгч сургалт зохион байгуулах- Салбарын байгууллагуудын цаашдын хамтын ажиллагааг сайжруулах, улмаар иргэдэд чанартай, үр дүнтэй үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлэх чиглэлээр сайн туршлагаа харилцан солилцох, “1 иргэнд 1 цонхны үйлчилгээ”-г хүргэх арга замыг тодорхойлох зэрэг болно.

Хүн амын хөгжил, гийгмийн хамгааллын салбарын удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөнд 21 аймаг, 9 дүүргийн салбарын удирдлага, төлөөллөөс бүрдсэн нийт 268 хүн оролцож байна.