Хөвсгөл аймгийн Засаг даргын асуудал шийдэгдээгүй байна
Хөвсгөл аймгийн Засаг даргын маргаан жил хагас үргэлжилж байгаа ч эцэслэн шийдэгдэж чадахгүй байна. Ерөнхий сайдын зүгээс түр орлон гүйцэтгэгчээр томилсон н.Амарбаясгалан, өмнөх Засаг дарга н.Цэрэнжав нарын аль нэгийг Засаг даргаар сонгох боломж аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд бий.
Гэвч Засаг даргын суудлаа алдахгүй гэсэн хоёр намын нөлөөллөөс болж ИТХ-ыг хуралдуулах боломжгүй байсаар байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Аймгийн засаг даргыг иргэдийн хурал сонгох ёстой. Эхний хуралдаанаараа сонгосон тэр хүнийг нь төрийн албанд ажиллаагүй гэсэн үндэслэлээр Ерөнхий сайд батламжлаагүй. Засаг даргаа гаргаж ирэх асуудал их хурлын гишүүн, их хурлаас шалтгаалах ямар ч бололцоогүй.
Аймаг удирдлагагүйгээс хөрөнгө оруулалтын ажлууд цаг хугацаа алдах, зарим хөрөнгө нь хураагдах нөхцөл байдлыг үүсгэдэг.
Зөвхөн өөрөө удирдах ёсны байгууллага иргэдийн хурал өөрөө хүнээ сонгох шаардлагатай.Аймаг удирдлагагүй байгаа нь хөрөнгө оруулалтын ажлууд цаг хугацаа алдах, зарим хөрөнгө нь хураагдах нөхцөл байдлыг үүсгэдэг.
Тухайлбал, энэ жил манай аймагт нилээн хөрөнгө оруулалт хийгдсэн байсан ч захын хөрөнгө оруулалт, багшийн ордны асуудал, гэр хорооллын усан хангамж гээд томоохон ажлууд он дамжих нөхцөл байдал үүссэн. Мөн хөрөнгө мөнгө нь хураагдсан байгаа гэлээ.
Аймгийн засаг даргыг сонгох асуудал будлиантай байгаагаас тус аймагт орох бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил үндсэндээ зогсож, Засаг дарга болох гэж улайрч буй ганц нэг хүний асуудлаас болж, бүхэл бүтэн аймгийн эрх ашиг хохироод байна.