С.Бямбацогт: Бүлгийн хурлаар шийднэ
УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2013.10.01

С.Бямбацогт: Бүлгийн хурлаар шийднэ

Бааранд танхайрч, бие хамгаалагчаа хутгалсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт Эрүүгийн хуулийн 181.3 буюу “Зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан, бусдын биед гэмтэл учруулсан” хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тэгвэл түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж магадгүй гэсэн яриа гараад байна.

Энэ талаар УИХ-ын Ёс зүйн дэд хороо болоод холбогдох албаны хүмүүсийн байр суурийг сонирхлоо.

УИХ-ын дахь МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт:

-Н.Номтойбаяр гишүүнтэй холбоотой асуудлаар УИХ дахь манай намын бүлэг хуралдаагүй. Тийм учраас энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Энэ асуудлаар удахгүй хуралдвал тодорхой шийд гарна байх.