Р.Бурмаа: Н.Номтойбаяр гишүүний асуудлаар мэдээлэлгүй байна
УИХ-ын гишүүн Р.Бурмаа
2013.10.01

Р.Бурмаа: Н.Номтойбаяр гишүүний асуудлаар мэдээлэлгүй байна

Бааранд танхайрч, бие хамгаалагчаа хутгалсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт Эрүүгийн хуулийн 181.3 буюу “Зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан, бусдын биед гэмтэл учруулсан” хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тэгвэл түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж магадгүй гэсэн яриа гараад байна.

Энэ талаар УИХ-ын Ёс зүйн дэд хороо болоод холбогдох албаны хүмүүсийн байр суурийг сонирхлоо.

УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны гишүүн Р.Бурмаа:

-Н.Номтойбаяр гишүүний асуудлаар одоогоор Ёс зүйн дэд хороонд ямар нэг асуудал ирээгүй байна. Тиймээс түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх талаар ямар нэг мэдээлэл аваагүй байна.