Дотоодоосоо хэрэгцээгээ хангадаг
“Од” группын ерөнхий захирал Ц.Отгонбаатараас үр тариан нийлүүлэлт ямар байгааг тодрууллаа.
- Улаан буудайгаа хаанаас авч байна. Энэ жил ургац хэр арвин байна?
Манай гурилын үйлдвэр өнгөрсөн жилийн хоёр сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өдрийн 300 тонны хүчин чадалтай 28 мянган тонн хадгалах агуулах байгаа. Одоогоор шинэ ургацын буудай авч эхлээгүй байна. Ганц нэг үтрэмүүдээр бага хэмжээний тариа авсан. Бусад нь буудайн сангаас Булган, Өвөрхангай ачиж байгаа.
- Жилд хичнээн тонн үр тариа ашиглаж байна. Хэрэгцээгээ хангаж чадаж байна уу?
Ойролцоогоор жилд 300 мянган тонныг гурил үйлдвэрлэхэд ашигладаг.
Газар тариалан буудайгаар хэрэгцээгээ хангах бүрэн боломжтой. Гурил импортлохгүй, дотоодоосоо хэрэгцээгээ хангаж байна. Ойролцоогоор жилд 300 мянган тонныг гурил үйлдвэрлэхэд ашигладаг.
- Улаан буудайн үнэ тариф ямар байна?
Хамгийн гол нь үнэ тарифаас гадна бэлэн мөнгөөр худалдан авах чадвар муу, гэтэл хэдийд тариаланчдад мөнгө очих нь л их чухал шүү дээ. Өнгөрсөн жил үйлдвэрийн нөхцөлөөр нэг тонн улаан буудайг 280 мянган төгрөгөөр худалдан авсан.
Үнэ ханшийг нийт иргэдэд зориулж тогтворжуулсан байгаа. Нэгдүгээр гурилыг 550 төгрөгөөс дээш зарахгүй гэж гарсан. Бидний хувьд арай хямд байлгахыг зорьдог. Гэхдээ замын зардал нэмэгдэж байгаа учир бага зэрэг үнэтэй байна.