Х.Баттулга: Бүс нутгаар экспорт хийх боломжтой
Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгатай газар тариалангийн салбарын асуудлаар ярилцлаа.
- Газар тариалангийн үйлдвэрлэлд ажиллаад ирлээ. Тариаланчдад бэрхшээлтэй зүйл юу байна?
Бороо. Өнөөдрийн мэдээгээр ургац хураалт 7 хувьтай 16 хоногт тариагаа хурааж дуусгана гэсэн зорилттой ажиллаж байна.
- Борлуулалт хамгийн тулгамдаж байгаа асуудал хэмээн тариаланч, үйлдвэрлэгчид хэлж байна. Төмс, үр тариагаар дотоодын хэрэгцээг бүрэн хангаж байгаа борлуулах зах зээл байхгүйгээс үнэгүй дэх сөрөг хандлага байна. Борлуулалтыг яаж шийдэх бэ?
Борлуулалтын хувьд сая гурил үйлдвэрлэгчдэд 40 тэрбум төгрөгөөр дэмжих хөтөлбөр хэрэгжиж байна. Тэр мөнгө буцаад л тариаланчдад очно. Энэ анхных л даа. Саяхан хурлаар нүдээ олсон зөв ажил байлаа гэж үзсэн.
Графикаар эргэн төлөгдөх юм. Дахин гурилын үнийг барих зорилгоор энэ мэт санхүүжилт хийгээд тэр мөнгөөр тариаланчдад борлуулалт болж мөнгө орох болно. Борлуулалтыг нэмэгдүүлэх нэг алхам гэж харж байна.
- Төмсний хувьд илүүдэлтэй байгаа? Дахин боловсруулах үйлдвэр барих уу?
Хил орчим нэг кг төмсийг 15 рублиэр экспортолсон.
Дахин боловсруулах үйлдвэр гэдэг нь нэмүү өртөг шингээгээд хадгалалтад нөлөөл арга шүү дээ. Бид “Зоорь” хөтөлбөр хэрэгжүүлээд тодорхой хэмжээгээр төмс, хүнсний ногоог технологийн дагуу хадгалах чиглэлд анхаарч байгаа.
Намрын ногоон өдрүүдэд нийлүүлэлт нэг зэрэг ихсэхээр үнэ буурдаг асуудал байгаа. Тиймээс удаан хугацаагаар зоорьлоод бага багаар зах зээлд гаргаад байвал тогтмол үнэ бариад хомсдол, илүүдэл үүсэхгүй байх боломжтой. Мөн саяхан хил орчим нэг кг төмсийг 15 рублиэр экспортолсон.
Манай ногоо экологийн цэвэр, янз бүрийн бодис байхгүй учир хэрэглэгч ихтэй байх магадлалтай. Саяхан л төмс, хүнсний ногоогоо 100 хувь хангадаг болсон. Тиймээс дараагийн алхам бол тариаланч, гурил үйлдвэрлэгч бүгд бүс нутгаараа экспорт хийх боломжийг судалж гаргах юм.
Тэгэхгүй бол дотоодын энэ жижиг зах зээлд зодолдоод үнэ асуудал болоод байхгүй. Экспорт хийж маш том зэх зээлд орж, валютаар борлуулалт хийх ийм бодлого руу явж байна.
- Манай урд хойд хоёр хөрш төмс хүнсний ногоогоор дэлхийд нилээн дээгүүрт ордог үйлдвэрлэл, тариалантай газар. Тэгэхээр хаашаа яг экспортлох бэ?
Бүс нутгаар нь. Энэ нь дорнод манжуурын хэсэгт, Ховд, Увс аймагт гурилын үйлдвэр тариаланг дэмжээд бүс нутагт борлуулалт хийж хилийн худалдааг бий болгох юм. Гэхдээ хил даваад л 100 сая, 200 сая хүн амтай маш том зах зээл байгаа.
- Энэ жил 35 мянган тонн гурил импортоор оруулж ирнэ гэсэн тооцоо гарсан. Орос улсад тариалан сайн байгаад үнэ буурвал манайд нөлөөлөх үү?
Мэдээж нөлөөлнө. Манайх газар нутаг томтой, хүн ам нь сийрэг байдаг учир Увс, Казакстан, Ховд, Говь-алтай, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймаг бол Сэлэнгийн бүсээс буудай тээвэрлээд Улаанбаатарт үйлдвэрлээд гурил авна гэдэг тээврийн зардал ихтэй, хүндрэлтэй.
Тиймээс хилээр аваад хэрэглэх нь хамаагүй хямд тусч байгаа. Улаанбаатараас Ховд руу тээвэрлэх, Ховд урд хилээс авах хоёрын үнийн ялгаа их байна. Хэрэглэгчид хямд үнийг сонгох нь ойлгомжтой. Энэ жил дэлхийд нийт 662 сая тонн улаан буудай хураан авна гэсэн төлөв байгаа. Америк, Орос, Европын холбоо, Хятад, Энэтхэг зэрэг улс нь улаан буудайн гол тоглогч нар юм.
- Тариаланчдаас нэг санал гарч байна. Ченжүүдэд дамлахгүй, өөрсдөө жижиг цэгүүдэд өөрсдөө савлагаатай, чанартай ургацаа худалдах боломж гаргаж өгөхийг хүсч байна?
Дэлхийд нийт 662 сая тонн улаан буудай хураан авна гэсэн төлөв байгаа.
Худалдаалж байгаа Улаанбаатар хотод 26 цэг дээр тодорхой лангуу өгөөд хэрэглэгчдэд худалдах боломжийг гаргасан. Энэ бол урьд нь байгаагүй л зүйл. Ченжүүдэд дамжих дамжихгүйг өөрсдөө л шийднэ.
Ямар ч байсан хүнсчдэд лангуу гаргаж өгсөн. Өөрсдөө тээвэрлэж ирээд шууд хэрэглэгчдэд өгөх боломж багатай. Гэхдээ өөрсдийнх нь л шийдэх асуудал бүх зүйлд дэмжлэг өгөх боломжгүй шүү дээ.