Ц.Сүхбаатар: Сэргээгдэх эрчим хүчний борлуулалтыг шийдэх хэрэгтэй
Clean energy компанийн Салхин цахилгаан станцын нээлт
2013.09.05

Ц.Сүхбаатар: Сэргээгдэх эрчим хүчний борлуулалтыг шийдэх хэрэгтэй

Clean energy компанийн гүйцэтгэх захирал Ц.Сүхбаатараас салхин цахилгаан станц ажлуулахад хүндрэлтэй зүйл юу байгааг тодрууллаа.

Сэргээгдэх эрчим хүчийг ашиглан дотоодын эрчим хүчний хэрэгцээг хангах цаашлаад зүүн хойд Ази болон Азийн хэмжээний нэгдсэн сүлжээ байгуулах асуудлыг ярьж байна.

Мэдээж сэргээгдэх эрчим хүч гэдэг нь төрийн бодлогоор дэмжигдэх ёстой. Нөгөө талаас манайд өвөл утаа их байгаагаас гарах арга зам нь сэргээгдэх эрчим хүчийг ашиглах юм.  Үүнийг ажил хэрэг болгох анхны ажил бол Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 50 мгВт-ын салхин цахилгаан станцыг ажиллуулж эхэлсэн юм.

Манайх нийтдээ 150 орчим кВт цагийг үйлдвэрлэнэ. Энэ нь Улаанбаатар хотод байгаа 100 айлын жилийн хэрэглээ гэсэн үг.  Хүндрэлтэй асуудал гэвэл горимын зохицуулалт, борлуулалт байна. Үүнийг эрчим хүчний зохицуулах газар шийдэх юм.