Сэргээгдэх эрчим хүчний талаар үндэсний форум зохион байгуулна
Эрчим хүчний яам Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагтай хамтран "Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдал" хэлэлцүүлгийг энэ сарын өнөөдөр, маргааш Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Уг хэлэлцүүлэг нь Эрчим хүчний сайд М.Сономпил 2013 оны нэгдүгээр сард ОУСЭХА-ын III ассемблейд оролцох үеэрээ хамтын ажиллагаа, Сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдлын судалгаан дээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсны дагуу хийгдэж байгаа аж.
Сэргээгдэх эрчим хүчний цаашдын хөгжлийн хэтийн ба ойрын төлөвлөгөө, тулгарч буй бэрхшээлийг ярилцана.
Хэлэлцүүлэгт гадаад дотоодын мэргэжилтнүүд, "IRENA”-гийн газрын дарга Гаури Сингх зэрэг олон улсын шинжээчид оролцож Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний хөгжил, нөөц, цаашдын хөгжлийн гарц зэргийг хэрхэн тодорхойлох талаар ярилцах юм байна.
Мөн энэхүү арга хэмжээний дараа "Сэргээгдэх эрчим хүч" үндэсний форум энэ сарын 5-нд зохион байгуулагдах гэнэ.
Манай улсад сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчид, эрдэмтэдтэй хийх энэ форумд Үндэсний сэргээгдэх эрчим хүчний цаашдын хөгжлийн хэтийн ба ойрын төлөвлөгөөг болон тулгарч буй бэрхшээлийг хамтран ярилцах юм.