УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны Сайд Л.Болд
2013.05.28

Байгаль орчны өдөр салхин цахилгаан станцын нээлт болно

Монгол Улс “Дэлхийн байгаль орчны өдөр”-ийг ирэх сарын эхээр зохион байгуулах болсон талаар Гадаад харилцааны сайд Л.Болд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нар мэдээллээ. Даян дэлхийн байгаль орчны өдрийг улс орнууд жил бүр тэмдэглэдэг. Ингэхдээ НҮБ аль нэг улсыг сонгон хамтран ажилладаг бөгөөд, энэ удаа Монголыг онцолжээ.

“Тогтвортой хөгжлийн үндэс нь ногоон эдийн засаг байх” уриаг бодлогын түвшинд ажил хэрэг болгож байгааг үнэлэн НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр Монгол Улстай хамтран ажиллаж, үйл ажиллагааны болон эдийн засгийн дэмжлэг үзүүлэхээр болсон аж.

Ирэх сарын 2-нд 10:00-17:00 цагийн хооронд авто машинаас татгалзана.

Чуулга уулзалтын хүрээнд өсвөр насны хүүхдүүдийн дунд явган аялал, бүх нийтийн марафон гүйлт зохион байгуулах аж. Мөн энэ өдөр буюу ирэх сарын 2-нд 10:00-17:00 цагийн хооронд авто машинаас татгалзах гэнэ.

Харин 3-ны өдрөөс эхлэн нэгдсэн чуулга уулзалт болон Эрчим хүчний яамтай хамтарсан “Сэргээгдэх эрчим хүч ногоон хөгжил” хэлэлцүүлэг болно. Мөн Салхитын цахилгаан станцын нээлтийг 4-ний өдөр хийхээр товлосон. Уг нээлтэд чуулга уулзалтад оролцохоор ирсэн гадны төлөөлөгчид оролцох гэнэ.