Салхит дахь салхин цахилгаан станц 100 мянган айлыг эрчим хүчээр хангана
Салхит уулан дээр баригдаж байгаа салхин цахилгаан станц ирэх сарын 15-наас эрчим хүчээ түгээж эхлэх нь.
Эрчим хүчний сайд М.Сономпилээр ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн ням гаригт хотоос 70 км-т орших уг станцын ажлын явцтай очиж танилцлаа.
Нийтдээ 31 салхин сэнс байрлуулахаас есийг байрлуулсан байв. Цамхгийг босгоход хугацаа их орохгүй ч цаг агааг чухал гэнэ.
Caлхины хурд 8,2 м/с-ээс доош байх ёстой бөгөөд кранистын авьяас, ур чадварыг шалгадаг гэнэ лээ.
Салхит төмөр замын гарам өнгөрөөд л 40 км/цагаас доош хурдтай явах, анхаарал болгоомжтой явахыг сануулсан замын тэмдэглэгээ хаа сайгүй харагдана.
Хориотой бүсэд орж ирээд гурав дөрвөн километр яваад дэд станц барьж байгаа ажилчдын хотхонд ирлээ.
Энэхүү дэд станц нь цахилгааныг Налайхын станц руу дамжуулаад тэндээсээ төвийн шугамд Салхит уулын оройгоор байрлуулсан салхин сэнсийг холоос харахад жижиг мэт ч хажууд нь очиход сүрдмээр том юм. Арга ч үгүй биз.
Эдгээр сэнсний цамхаг нь 80 метр өндөр, 125 тонн жинтэй, далбааных нь урт 40 метр 6.2 тонн жинтэй.
Барагцаалбал 30 давхар байшинтай дүйцэхүй , сэнс нь 1.6 мВт 31 сэнс 50 мВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай салхин парк юм.
Энэхүү салхин парк ашиглалтад орсноор төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний таван хувийг хангах буюу 100 мянган өрхийн жилийн хэрэгцээг хангахад хүрэлцэхүйц 168.5 сая кВт цахилгаан үйлдвэрлэх юм байна.
Уг станц хэсэгчилж ашиглалтад орох бөгөөд эхний ээлж нь 12 дугаар сарын 15-нд ашиглалтад орох юм.
Энэхүү станц нь төвийн шугамд 25 мвт эрчим хүч нийлүүлэх бөгөөд 50 мянган айл өрхийг эрчим хүчээр хангах боломжтой аж. Харин үлдсэн хэсэг нь ирэх оны эхээр бүрэн ашиглалтад орох юм байна.
Эрчим хүчний сайд М.СОНОМПИЛ:
-Манай шинэчлэлийн Засгийн газар сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэх зорилтыг тодорхойлсон.
Нийт эрчим хүчний 20 хувийг нь сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Энэ ажлын эхлэл нь Салхит салхин цахилгаан станцын ажил болж байна.
Өвөл төвиин шугам сүлжээ ачаалал ихтэй болдог. Ийм хэрэгцээтэй үед ашиглалтад орж байгаа нь үнэхээр сайшаалтай. Энэхүү станц ашиглалтад орсноор нийт эрчим хүчний дөрвөн хувийг нийлүүлэх юм.
-Цаашид энэ чиглэлээр ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Хөдөө орон нутагт ус, салхи, нарны эрчим хүчийг ашиглах чиглэлээр олон ажил төлөвлөсөн байгаа. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ажиллаж байгаа компаниудаа бид дэмжиж ажиллах болно.
Зүгээр л дэмжиж ажиллана гэж амаараа ярих биш ажил хэрэг болгоно. Жишээ нь Гаалийн байгууллагаар тоног төхөөрөмж оруулж ирэхэд нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл удахгүй өргөн барих гэж байна.
-Түгээлтийн одоогийн үнэд өөрчлөлт орох уу?
-Төвийн шугамд нийлүулж байгаа болохоор түгээлтийн үнэд өөрчлөлт орохгүй.